“Олон улсын Хүүхдийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгч Шломо Константини ЭХЭМҮТ-д ажиллаж байна “Олон улсын Хүүхдийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгч Шломо Константини ЭХЭМҮТ-д ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Олон улсын Хүүхдийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгч Шломо Константини ЭХЭМҮТ-д ажиллаж байна

2023 оны 5 сарын 19

Arslan.mn

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв/ЭХЭМҮТ/ нь хүүхдийн Мэдрэлийн мэс заслын тусламжийг хөгжүүлэх ажлын хүрээнд олон талын ажлуудыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 05 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэдрэлийн мэс заслын тасгийн эмч нарын урилгаар Олон улсын Хүүхдийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Шломо Константини Монгол Улсад айлчилж, “Хүүхдийн мэдрэлийн мэс заслын шинэчлэл” сэдэвт сургалтыг эмч, мэргэжилтнүүдэд зориулан танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Түүнчлэн тухайн мэс заслын эмчийг Монгол Улсад ирж, мэс заслын чиглэлээр сургалт уулзалт хийхэд нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дэмжлэг үзүүлсэнд эмч, мэргэжилтнүүдийн зүгээс талархлаа илэрхийллээ.

Arslan.mn

Сургалтанд ЭХЭМҮТ-ийн мэс заслын тасаг, Улсын Гуравдугаар Төв эмнэлэг/УГТЭ/, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч, хүүхдийн эмч, хүүхдийн мэдрэлийн эмч, хавдар судлал, дүрс оношилгооны эмч, сувилагч нар оролцож байна.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар УГТЭ-т мэдрэлийн мэс заслыг бүх талаар нь бүрэн нутагшуулсан бол ЭХЭМҮТ-д хүүхдийн мэдрэлийн мэс заслыг нутагшуулах шаардлагатай байгаа. Энэ нь урт хугацааны олон талын ажлууд, хөрөнгө оруулалт, хүний нөөцийг мэргэшүүлэх шаардлага үүсдэг байна.

Arslan.mn

Олон улсын Хүүхдийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Шломо Константини нь дэлхийд туршлага, чадвараараа үнэлэгдсэн мэргэшсэн мэс заслын эмч юм. Тэрбээр нийгэмлэгийнхээ Ерөнхийлөгчийн хувьд сайн үйлс, буяны ажилд идэвхтэй оролцдог төдийгүй хүүхдийн мэс заслын эмч нарыг сургах тал дээр олон оронд айлчилж, сургалт, хамтарсан мэс заслыг хийдэг эмч хүн юм.

Arslan.mn

Сургалтын үеэр Шломо Константиниас тодруулахад “Миний хувьд Олон улсын Хүүхдийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэг, Израйл улсын Гел-Авивын эрүүл мэндийн төвийн Дана эмнэлгийн Хүүхдийн мэдрэлийн төвийг төлөөлөн  Монгол Улсад анх удаа ирж ажиллаж байгаадаа баяртай байна. ЭХЭМҮТ-д хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудаар маш их бахархаж байна. Анх бид ЭХЭМҮТ-ийн Мэдрэлийн мэс заслын эмч нартай Сингапур улсад болсон Олон улсын хүүхдийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн хурлын үеэр уулзаж байсан. Цаашид хамтран ажиллах, туршлага судлах, сургалт зохион байгуулах зэрэг олон талаар хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр хүүхдүүдийн дунд төрөлхийн гажиг, ургийн гажиг, төрөлхийн эмгэгүүдээс үүдэлтэй нугасны эвэрхий, тархины усжилт болон бүх төрлийн хавдар, судасны эмгэг, осол гэмтлийн үеийн тархины гэмтэл, хүндрэл түгээмэл байна. Иймд миний бие хүүхдийн мэдрэлийн мэс заслын эмч, мэргэжилтнүүдэд туршлагаасаа хуваалцаж байгаадаа баяртай байна” гэлээ.

Arslan.mn

Сургалтын үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганхуяг хэлэхдээ “Олон улсын Хүүхдийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн ерөнхийлөгч Шломо Константини Монгол Улсад ажиллаж, өөрийн мэдлэг, туршлагаа Монголын эмч нарт хуваалцаж байна. Бидний зүгээс ЭХЭМҮТ-т шаардлагатай гэж үзвэл Хүүхдийн мэдрэлийн мэс заслын танхимыг байгуулах, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх боломжийг судалж байна. Эхний ээлжинд хүний нөөц,  тасгаа бэлдэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар мэдрэлийн мэс заслын үйлчилгээг УГТЭ дээр л хийж байна. Мэс засалд орох шаардлагатай хүүхдүүд тус эмнэлэгт мэс засалдаа ороод ЭХЭМҮТ-д ирж хяналтандаа ороод явдаг. Тийм учраас энэ төрлийн мэс заслыг тус эмнэлэгт нутагшуулах зайлшгүй шаардлагатай. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар зөвхөн хүүхдийн мэдрэлийн мэс засалч болоход дор хаяж зургаан жил сурдаг, өндөр эрсдэлтэй мэс заслын төрөлд ордог аж. Үүнээс гадна 2021 оноос хойш ЭХЭМҮТ-ийн бүтэн засварын ажил хийгдэж байна. Төрөх өрөөний тасгууд олон улсын жишигт нийцсэн тоног төхөөрөмж, багажаар хангагдсан бол хүүхдийн тасаг, хоёр өргөтгөлийн барилгын засварт нийт 47 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэсэн” хэмээлээ.

Arslan.mn

Сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд энэ үеэр Олон улсын Хүүхдийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Шломо Константини эмч нарт зориулан

  • Тархи усжилт ба дурангийн мэс засал
  • Тархи усжилтын үеийн шунт тавих эмчилгээний асуудлууд
  • Хүүхдийн тархины хавдрууд
  • Гавлын ясны гаж хөгжлүүд, мэс засал эмчилгээ
  • Хүүхдийн тархины хүнд гэмтэл, хүндрэлүүд
  • Хүүхдийн нугасны хавдар зэрэг нэн чухал сэдвээр илтгэл тавихаас гадна 40 гаруй хүүхдэд үзлэг оношилгоо хийж, шаардлагатай хагалгааг манай эмч мэргэжилтнүүдтэй хамтран хийх юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647212
1 эможи

keyboard_arrow_up