О.Дашпагма: Тавдугаар сарын 29-нөөс эхлэн улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт вакцинжуулалтыг хийнэ О.Дашпагма: Тавдугаар сарын 29-нөөс эхлэн улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт вакцинжуулалтыг хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

О.Дашпагма: Тавдугаар сарын 29-нөөс эхлэн улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт вакцинжуулалтыг хийнэ

2023 оны 5 сарын 26

Arslan.mn

ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдал, нэмэлт дархлаажуулалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Вакцинд хамрагдах ёстой хүүхдүүдийн тодорхой хувь нь хамрагдаж чадаагүйгээс үүдэн улаанбурхан өвчний дэгдэлт өргөн хэмжээнд тархах эрсдэлтэй. Иймээс нэмэлт дархлаажуулалт хийлгүүлэхийг зөвлөмж болгон хэрэгжүүлж ажилладаг. 

2023 онд зорилтот насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөгөөт үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд тавдугаар сарын 29-нөөс эхлэн улс орон даяар 10 сартайгаас найман насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт вакцинжуулалтад хамруулах ажлыг зохион байгуулах юм. 

Ингэснээр өвчлөлийн дэгдэлтээс сэргийлэх боломжтой. 

Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтыг 21 аймаг, есөн дүүргийн Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдэд зохион байгуулна.

Энэ өвчнөөр ихэвчлэн бага насны хүүхдүүд өвддөг. Бага насны хүүхдүүд өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр байгаа. Тиймээс улаанбурхан өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд дархлаажуулалт чухал" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647492
1 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up