10 сартайгаас 8 настай бүх хүүхдийг Улаанбурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтад ХАМРУУЛНА 10 сартайгаас 8 настай бүх хүүхдийг Улаанбурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтад ХАМРУУЛНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

10 сартайгаас 8 настай бүх хүүхдийг Улаанбурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтад ХАМРУУЛНА

2023 оны 5 сарын 30

Arslan.mn

Монгол Улс намар болон хаврын улиралд дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулдаг. 

Эрүүл мэндийн сайдын 2023 оны тавдугаар сарын 26-ны А/188 дугаар тушаалаар энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор 10 сартайгаас 8 насны хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцины нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар зохион байгуулж буй юм.

Arslan.mn

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте "Цар тахлын үед Монгол Улсад товлолын дархлаажуулалт өндөр явцтай байсан ч улаанбурхан, улаануудын эсрэг вакцины I тунгаас 40,000 хүүхэд, II тунгаас 60,000 хүүхэд хоцорсон байгаа нь ямар өндөр эрсдэл байгааг тодорхой харуулж байна.

Улаанбурхан өвчин нь нэгээс нөгөөд маш хурдан халддаг. Нэгэнт тархсан хойно нь эрүүл мэндийн тогтолцоог зохион байгуулах нь маш хэцүү. Тиймээс уг өвчин дэгдэхээс өмнө тогтолцоог бэхжүүлснээр илүү олон хүүхдийг аврах боломжтой" хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647656
0 эможи

keyboard_arrow_up