Иргэдийг харъяалал харгалзахгүй үзлэг, шинжилгээ хийнэ Иргэдийг харъяалал харгалзахгүй үзлэг, шинжилгээ хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Иргэдийг харъяалал харгалзахгүй үзлэг, шинжилгээ хийнэ

2023 оны 6 сарын 07

Arslan.mn

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 90 жилийн ой, Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв байгуулагдсаны 5 жилийн ойд зориулсан “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг өнөөдөр буюу энэ сарын 07-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэ үеэр “Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв”-өөр иргэдэд харъяалал харгалзахгүй дараах үзлэг, шинжилгээ оношилгоог хийнэ. Үүнд:

  • Биеийн найрлага хэмжих Accuniqu-920  аппаратаар өөх, булчингийн масс, эрдэс, уургийн хэмжээг тодорхойлж, дүгнэлт гаргах; 
  • Ясны нягт тодорхойлох Osteosys 3000 аппаратаар ясны сийрэгжилтийг тодорхойлох; 
  • Хэвлийн ЭХО оношилгооны аппаратаар дотор эрхтний өөрчлөлтийг тодорхойлох;
  • Цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох; 
  • Хоол зүйн иж бүрэн зөвлөгөө мэдээлэл өгөх; 
  • Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс сэргийлэх сургалтыг зохион байгуулах; 
  • Дотор, мэдрэлийн эмчийн үзлэг зохион байгуулах; 
  • Шинжилгээ, оношилгоонд иргэдийг хамруулах; 
  • Витамин, эрдэс, нэмэлт бүтээгдэхүүний танилцуулга, худалдаа; 
  • Үйлчлүүлэгчдийг эмчилгээнд хамруулах, цаг товлолт хийх;
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647844
4 эможи

Зочин
2023-06-07 02:33
Өдрөө сунга
keyboard_arrow_up