“Ковид-19 цар тахлын эсрэг Монгол улсын хариу арга хэмжээ“ төсөл нь 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжжээ “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол улсын хариу арга хэмжээ“ төсөл нь 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Ковид-19 цар тахлын эсрэг Монгол улсын хариу арга хэмжээ“ төсөл нь 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжжээ

2023 оны 6 сарын 22

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, ДЭМБ-аас Европын Холбоо болон ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн үр дүнг хэлэлцэж байна.

Уулзалтад ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз, ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте нар болон болон төслийн  удирдах хорооны гишүүд, аймаг, нийслэлийн  эрүүл мэндийн байгууллагын  мэргэжилтнүүд ороцлож байна.

"Ковид-19 цар тахлын эсрэг Монгол улсын хариу арга хэмжээ" төсөл нь 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, нийт 1 сая гаруй еврогийн дэмжлэгийг  Европ холбоо болон ДЭМБ-ын зүгээс  үзүүлсэн байна. Төслийг ЭМЯ болон ДЭМБ хамтран үндсэн гурван чиглэлээр хэрэгжүүлсэн байна. Үүнд:

  • Ковид-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах, тархалт болон үр нөлөөг хязгаарлах чиглэлээр эрүүл мэндийн тогтолцооны чадавхийг бэхжүүлэх,
  • Үндэсний болон орон нутгийн  түвшинд лабораторийн чадавхийг бэхжүүлэх,
  • Нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй, чанартай хүргэх гэсэн 3 зорилтыг тавьжээ.

“Коронавирусийн PCR аппаратаар бэлгийн замын болон бусад вирусийг илрүүлэх чадамжтай болсон”

Arslan.mnЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд: 

Төслийн удирдах хороо 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан. Энэ хорооны дарга, нарийн бичиг хоёр удаа өөрчлөгдсөн. Гэхдээ үүнд төсөл доголдох, гажиг асуудал үүсээгүй. Ковидын өмнөх үе болон дараах үе маш их ялгаатай болсон. Тиймээс тогтсон ажлууд хүртэл гажуудалд орж, хүмүүсийн ажлын байр солигдсон, алдаа дутагдал гарсан. Үүнийг цаашид сайжруулах шаардлага байгаа.

Энэ төсөл бол малчин айлд ч хүрч чадсан, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримталж чадсан гэж үзэж байна. Ковид-19 цар тахлын үед нэвтрүүлсэн PCR аппарат буюу гинжин урвалаар бэлгийн замын халдварт өвчин бусад вирусийг илрүүлэх чадамж Монгол Улсад үлдэж байгаа гэв.

"Сум, багийн түвшинд төслийн үр дүн хүрсэн байна гэж дүгнэж байгаа"

Arslan.mn

ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро " ЭМЯ-д энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлсэнд баяр хүргэе, талархал илэрхийлж байна. Төслийг хэрэгжүүлж эхлэхэд цар тахал дэгдсэн, эрүүл мэндийн салбарын нөөц шавхагдсан, орон нутагт чадавх дутагдсан хэцүү цаг үе байсан. Тухайн үед  эрүүл мэндийн тогтолцоог хэрхэн жигд хүргэх вэ гэдэг чухал байлаа. Эрүүл мэндийн салбарт санхүүжилт тулгамдаж байх үед анхан шатны нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламжийг тасралтгүй хүргэхийг зорьсон.

Би Монголд ирэхээсээ өмнө Ази, Номхон далайн орнуудын вакцины хүртээмжийг хариуцан ажиллаж байсан. Улс, орнууд вакцин авахын тулд маш их хичээн ажиллаж байлаа. Энэ үед “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд хамгийн түрүүнд вакцин хүлээн авсан гурван орны нэг нь Монгол Улс байсан. Вакциныг эмзэг хүн амд хүргэх нь бидний эрхэм зорилго байсан юм.

Сум, багийн түвшинд төслийн үр дүн хүрсэн байна гэж дүгнэж байгаа." гэв.

Arslan.mn

 

Төсөл нь гурван жилийн хугацаанд нийтдээ 1 сая еврогийн дэмжлэгээр хэрэгжжээ. Төслийн хүрээнд эх, хүүхдийн халдварт бас халдварт бус өвчний тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай эх, хүүхдийн мобайл технологийн багц  болон зайн сургалт, зөвлөгөөнд IT тоногт төхөөрөмжүүдийг ХӨСҮТ, СЭМҮТ болон Баян-Өлгий, Булган, Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай, Сүхбаатар, Говьсүмбэр, Баянхонгор, Ховд, Завхан аймаг, Налайх дүүргийн анхан болон лавлагаа шатлалын 40 эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Мөн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд зориулан нэн шаардлагатай тусламж үйлчилгээний чиглэлээр өөрөө бие даан суралцах боломжтой интерактив сургалтын таван модулийг боловсруулсан. Ингэснээр зөвхөн Ковид-19 халдварын үед төдийгүй цаашид эмч, мэргэжилтнүүдэд зайнаас бие даан суралцах боломжийг бүрдүүлж өгсөн байна.

Түүнчлэн цар тахлын үед МУ-ын Засгийн газраас  21 аймаг, 8 дүүрэгт бодит хугацааны полимеразын гинжин урвалын шинжилгээ хийх хүчин чадалтай лабораториудыг байгуулсан. Төслийн хоёрдугаар зорилтын хүрээнд тус лабораториудад ажиллах хүний нөөцийг сургаж, чадавхжуулан, шаардлагатай урвалж оношлуураар хангажээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648376
1 эможи

keyboard_arrow_up