Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

БНСУ-ын Сөүлийн их сургуулийн зүрхний мэс заслын баг Монголын 7 хүүхдэд мэс засал хийжээ

2014 оны 7 сарын 30

БНСУ-ын Сөүлийн их сургуулийн зүрхний мэс заслын профессор Ким ахлагчтай 11 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 21-26-ны хооронд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ажиллалаа. 

Багийн бүрэлдэхүүнд хүүхдийн зүрхний мэс засалч хоёр, хүүхдийн зүрх судасны эмч нэг, хагалгааны ба эрчимт эмчилгээний найман сувилагч иржээ.

 

Мэс заслын баг нь Зүрхний төрөлхийн маш хүнд гажигтай 1 сар 23 хоногтойгоос 8 сар хүртэлх насны нийт 7 хүүхдэд зүрхний хүнд хэлбэрийн мэс заслын эмчилгээг амжилттай хийлээ. Тодруулбал, хагалгаанд орсон хүүхдүүд ховдол тосгуурын таславч нээлттэй байх гажиг, зүрхний төрөлхийн дөрвөлсөн гажиг, уушигны артерийн атрези, ховдол хоорондын таславчийн цоорхойтой өвчтөн маш хүнд хэлбэрийн зүрхний хэм алдагдалтай зэрэг оноштой байв.

alt

07 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 2 хүүхэд эмнэлгээс гарч, 4 хүүхэд эмчилгээний тасагт, 1 хүүхэд мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

alt

Мөн солонгосын хүүхдийн зүрх судасны эмч нар манай хүүхдийн зүрхний эмч нартай хамтарч хот, хөдөөгийн 100 гаруй хүүхдэд зүрхний хэт авиан оношилгоо, үзлэг хийжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6493
0 эможи
keyboard_arrow_up