Ж.Байгалмаа: Вакцин тээвэрлэх автомашин, төхөөрөмжүүд нь дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрийн чадавхыг нэмэгдүүлсэн Ж.Байгалмаа: Вакцин тээвэрлэх автомашин, төхөөрөмжүүд нь дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрийн чадавхыг нэмэгдүүлсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Байгалмаа: Вакцин тээвэрлэх автомашин, төхөөрөмжүүд нь дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрийн чадавхыг нэмэгдүүлсэн

2023 оны 8 сарын 03

Arslan.mn

Японы Жайка олон улсын байгууллагын хэрэгжүүлсэн “Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөр” төслийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр ХӨСҮТ-ийн Вакцин, Биобэлдмэлийн үндэсний төв агуулахын гадна талбайд боллоо.  

Тус төсөл нь 2021 оноос хэрэгжиж эхэлсэн аж. Цар тахалтай холбоотой вакциныг хөдөө орон нутагт тээвэрлэхэд тусгай шаардлагын автомашин, зөөврийн хөргүүр, компьютер, түргэн оношлуур зэрэг гурван тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийг Жайкагаас манай улсад нийлүүлсэн байна. 

Arslan.mn

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Байгалмаа хэлсэн үгэндээ "Буцалтгүй тусламжийн хүрээнд авсан тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын талаар "Цар тахлын үеийн буцалтгүй тусламжийн хүрээнд Жайкагаас тоног төхөөрөмжийг хүлээн авсны дараа 548 зөөврийн компьютерыг 21 аймаг есөн дүүргийн дархлаажуулалтын төв хүлээлгэн өгсөн. 

Мөн вакцин зөөвөрлөх тусгай хөргүүр бүхий Land Cruiser 78 маркийн автомашин, Fuso ачааны машиныг ХӨСҮТ хүлээн авсан байна. Машиныг хүлээн авснаас хойш хоёр сая гаруй вакциныг Чингис хаан олон улсын нисэх буудлаас стандартын дагуу тээвэрлэж авч ирсэн. 

Вакцин тээвэрлэх хөргүүртэй автомашин, тоног төхөөрөмжүүд нь манай улсын дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрийн чадавхыг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээг түргэн хүргэхэд бодитой хувь нэмэр оруулсан. Цаашдаа ч дархлаажуулалтын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн ярив. 

"ВАКЦИНЫ ТҮГЭЭЛТЭД ШААРДЛАГАТАЙ 760 САЯ ИЕНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ МОНГОЛД НИЙЛҮҮЛСЭН"

Arslan.mn

Тус төслийн талаар Японы Жайка олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга  Танака Шиничи "Жайка олон улсын байгууллагын зүгээс цар тахлын үед тухайн улс орны хаана ч чанартай вакциныг түргэн шуурхай хүргэх ёстой гэж үзсэн. Тиймээс вакцин түгээх хөтөлбөрийг дэлхийн 56 оронд хэрэгжүүлж эхэлсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд вакцины түгээлтэд шаардлагатай 760 сая иений тоног төхөөрөмжийг Монголд нийлүүлсэн байна.  

Монголд коронавирусийн хор нөлөө одоохондоо байхгүй болсон. Гэхдээ цаашдаа ямар халдварт өвчин гарахыг хэн ч таашгүй. Тиймээс дээрх хандивласан тоног төхөөрөмжүүд цаашдаа ашиглагдах болно гэдгийг хэлье.

Мөн Монголд Жайкагаас нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд нь Японд үйлдвэрлэсэн гэдгийг хэлбээр байна. Нэмж хэлэхэд манай байгууллага ХӨСҮТ-тэй хамтран адууны сүрьеэ өвчнөөс сэргийлэх хамтарсан судалгааг хэрэгжүүлж байгаа" хэмээн ярилаа.  

ШУУД ҮЗЭХ: 

Arslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649417
0 эможи

Зочин
2023-08-04 02:16
Full easy and very simple online money earning job to makes dollars online.from this job i have made $64296 in just 4 months. i just gave this Jobs myspare time after my whole busy day because i am a student and this job changesmy life completely. so simple Jobs no special skills required for this job. getthis by follow instructions on this page COPY HERE ——————->> https://Www.FB.DailyPay7.Com
keyboard_arrow_up