ХӨСҮТ нь БНСУ-ын Өвчний Хяналтын алба болон Йонсей Их Сургууль  хамтран ажиллана ХӨСҮТ нь БНСУ-ын Өвчний Хяналтын алба болон Йонсей Их Сургууль  хамтран ажиллана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ нь БНСУ-ын Өвчний Хяналтын алба болон Йонсей Их Сургууль  хамтран ажиллана

2023 оны 8 сарын 08

Arslan.mn

Өнөөдөр Халдварт Өвчин судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Байгалмаа болон бусад албаныхан БНСУ-ын Өвчний Хяналтын алба болон Йонсей Их Сургуулийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтад ХӨСҮТ-ийн Эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан дэд захирал О.Батбаяр, Нэгдсэн лабораторийн албаны дарга  Б.Бумдэлгэр, Эрдэм Шинжилгээ Судалгааны албаны дарга Э.Оюунчимэг, Талбарын тархвар судлалын албаны дарга Б.Азжаргал, БНСУ-ын Өвчний Хяналтын төвийн Гадаад Харилцааны газрын дарга Jin Gwack, төвийн Гадаад Харилцааны газрын  дэд захирал Grace Park , Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Sang-Eun Lee, Йонсей их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн профессор Joon-Sup Yeom, Лабораторид суурилсан судалгааны тэнхимийн профессор Hyukmin Lee болон бусад албаныхан оролцлоо. 

Arslan.mn

Энэхүү уулзалтаар "Халдварт өвчий хариу арга хэмжээний төсөл"-ийг харилцан хэрэгжүүлэх талаар санал солилцсон бөгөөд

  • Антибиотик тэсвэржилтийн чиглэлээр үндэсний лабораторийн сүлжээ байгуулах,
  • Био аюулгүй байдлын гурван зэрэглэлийн лабораторид ажиллах чиглэлд сургалт явуулах,
  • Халдварт өвчний тандалтын системийг боловсронгуй болгох,
  • Дараагийн цар тахалд бэлдэх хариу арга хэмжээний бэлтгэлийг хангах зэрэг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед хариу арга хэмжээний чадавхийн сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649520
1 эможи

keyboard_arrow_up