Хоёрдугаар эмнэлгийн эмч нарын баг “ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ“ хийхээр Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийг зорилоо Хоёрдугаар эмнэлгийн эмч нарын баг “ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ“ хийхээр Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийг зорилоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хоёрдугаар эмнэлгийн эмч нарын баг “ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ“ хийхээр Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийг зорилоо

2023 оны 8 сарын 24

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоог эрчимжүүлэх үүргийг бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад өгсөн. Энэ хүрээнд лавлагаа шатлалын эмнэлгүүдээс баг гарч, хөдөө орон нутагт ажиллаж байна.

Тэгвэл Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн /УХТЭ/ эхний ээлжний багийнхан өнөөдөр Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийг зорилоо.  

УХТЭ-ийн Зүрх судасны тасгийн зөвлөх эмч, МУ-ын гавьяат эмч П.Долгормаа:

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдах иргэдийг нэмэгдүүлэх, эрт илрүүлгийг эрчимжүүлэх чиглэлээр УХТЭ-ээс 15 хүний бүрэлдэхүүнтэй баг орон нутгийг зорьж байна. Эмч нарын эхний баг Архангай аймгийн Эрдэнмандал, Тариат сум болон аймгийн төвд долоо хоног ажиллаж, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээг хийнэ. 

Тухайн аймаг, сум дундад газар дээр нь эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийж байгаа учир сумын иргэдээс гадна алслагдмал байршилд байгаа малчид хамрагдах боломж бүрдэж байна.
Эмч нарын баг аймаг, сум дундын эмнэлэгт газар дээр нь эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийнэ.

Үзлэгээр зүрх судас, мэс засал, нарийн мэргэжлийн дотрын эмч нар сумын эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ мөн үзүүлнэ.

Үүнээс гадна эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд ороод дараагийн шатны эмчилгээ, оношилгоо шаардлагатай иргэдийг УХТЭ-т эмчлэх боломжтой болж байна.

Сүүлийн жилүүдэд халдварт бус өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул зүрх судас, дотрын  нарийн мэргэжлийн эмч нар явж байна. 

Хөдөө орон нутгийн 18-65 насны иргэдийг эрт илрүүлэг үзлэг оношилгоо шинжилгээнд хамрагдахыг уриалж байна.

УХТЭ-ийн Мэс заслын их эмч Э.Анхбаяр: 

Arslan.mn

ЭМЯ, УХТЭ, СЭМҮТ,  Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв –II , Амгалан амаржих газрын эмч нарын нэгдсэн баг Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Дорнод гэсэн долоон аймагт эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээг эрчимжүүлэх чиглэлээр явж байгаа.  Үүний эхлэл болж өнөөдөр УХТЭ-ийн эмч нарын баг Архангай, Өвөрхангай, Баянхонгор чиглэлд гарч байна.

Энэ удаагийн 15 хүний бүрэлдэхүүнтэй багт зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй эмч нар багтаж,  явуулын дуран, лаборатори, рентгентэй очиж байгаа учир орон нутгийн эмч нартай хамтарсан үзлэг хийж, ажлын байрны сургалт зохион байгуулах юм.

Энэ удаагийн багт Эрүүл мэнд хөгжлийн зуун нийгэмлэг, Денкфарм хамтран ажиллаж, эмийн болон зонхилон тохиолдох өвчлөлийн чиглэлээр сургалтууд зохион байгуулна.

Arslan.mn

УХТЭ-ээс эрт илрүүлэг, үзлэг оношилгоог орон нутагт очиж хийхдээ тухайн орон нутагт ямар өвчлөл их байгаа судалгааг хийж, тухайн онцлогт нь тохируулан эмч нарын багийг гаргаж ажиллаж байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
5
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
650061
8 эможи

Иргэн
2023-08-25 09:20
Танай Увсынхан Увс улс болъё гээд байсан.Яасан?
Зочин
2023-08-24 16:01
Uwsad hezee ochih we alslagdsan aimag eruul mendiin uzleg dutmag
УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up