Б.Хишигжаргал: 24 цагийн зүрхний бичлэг хийдэг холтер аппарат 6 ширхэг байгаа, үйлчлүүлэгч олонтой учир  “сул байдаггүй” Б.Хишигжаргал: 24 цагийн зүрхний бичлэг хийдэг холтер аппарат 6 ширхэг байгаа, үйлчлүүлэгч олонтой учир “сул байдаггүй”
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Хишигжаргал: 24 цагийн зүрхний бичлэг хийдэг холтер аппарат 6 ширхэг байгаа, үйлчлүүлэгч олонтой учир “сул байдаггүй”

2023 оны 8 сарын 25

 Arslan.mn

Өчигдөр нэгэн иргэн цахим хуудаснаа “Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт зүрхний хэм тогтоодог холтер аппарат хоёр ширхэг л байдаг. Тэр нь эвдэрчихсэн засварт явуулсан, ирээгүй байгаа гэнэ. Ингэхээр ачаалал үүсэхгүй яах юм бэ” гэх агуулга бүхий пост түгээгдэж олны шүүмжлэл өртөж буй.

Тэгвэл бид энэ талаар УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргалаас тодрууллаа.

Тэрбээр “Манай эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байгаа үйлчлүүлэгч буруу мэдээлэлтэй байсны улмаас  таашаа мэдээлэл гарсан байна гэж ойлгосон.

Манай эмнэлэгт холтер буюу 24 цагийн зүрхний цахилгаан бичлэгийн  аппарат  нийт зургаан ширхэг байгаа. Үүнээс өнөөдрийн байдлаар тав нь хэвийн ажиллаж, нэг нь эвдэрч засварт явуулсан байдалтай байна. Амбулаторид дөрөв, Эрүүл мэндийн дэмжих төвд хоёр нь байдаг. Зүрхний булчингийн үйл ажиллагааны төрөл бүрийн хэм алдагдал хэзээ, ямар тохиолдолд гарч байгааг илрүүлдэг, сүүлийн үед онош тодруулах зорилгоор манай зүрхний эмч нар түгээмэл хэрэглэдэг оношилгооны арга л даа.

Тус аппаратыг 24 цагийн хугацаанд үйлчлүүлэгч нар биедээ зүүж, хэмжилтээ хийлгээд эмнэлэгт ирээд уншуулдаг. Хэрэгцээ их байдаг тул барагтаа сул байдаггүй, нэг үйлчлүүлэгч хэрэглээд дуусмагц, дараагийн үйлчлүүлэгч зүүгээд явдаг.

Өөрөөр хэлбэл тухайн аппаратыг хэрэглэхэд тодорхой хэмжээний хүлээгдэлтэй, дугаарын дагуу хийгддэг гэж ойлгож болно. Иймээс эмнэлэгт хэмтэн эмчлүүлэж байгаа тохиолдолд ч гэсэн захиалж хийгдэх ёстой, өчигдрийн хувьд сул аппарат байгаагүйг манай үйлчлүүлэгчид эмч нь ойлгуулж хэлээгүйн улмаас ойлголцлын зөрүү үүссэн байналээ.  

Мөн эмнэлэгт үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай 13А маягтын талаар талаар тэрбээр “Эрүүл мэндийн тухай хуулиараа эрүүл мэндийн салбар 1000 гаруй стандарт, 2000 гаруй удирдамж, зааврыг хэрэгжүүлж байна. 13А маягт бол тэдгээрийн нэг бөгөөд тухайн өвчтөнийг оношлох, онош тогтоох, эмчлэх зорилгоор дараагийн шатлалын эмнэлэг рүү илгээдэг бичиг.

13А маягт гэдэг нь анх удаа гарсан зүйл биш, өмнө нь байсан, олон улсад ч гэсэн хэрэглэдэг зүйл. Энэ  маягтыг байхгүй болгочих юм бол лавлагаа шатлалын эмнэлгүүдэд хүлээлт, дараалал ихсэх асуудал үүснэ. Үүнийг цэгцлэхийн тулд энэ маягтыг ашигладаг.  

Өмнө нь 13А маягт нь цаасан хэлбэрээр байдаг байсан бол одоо цахим хэлбэрт шилжиж, үүнтэй холбоотой зарим журмууд нарийвчлагдан батлагдсан байгаа. Шинэчлэлтэй холбоотой амбулатораар үзүүлэхэд ч, шинжилгээ өгөхөд ч, хэвтэн эмчлүүлэхэд ч гэсэн тухайн маягт шаардлагатай болсон. Маягт шаардахгүй зарим онцлог өвчин, тохиолдлууд байгаа ч дийлэнх тохиолдолд шаардах болсон. Үүнтэй холбоотойгоор иргэд лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэхийн тулд анхан шатаас зайлшгүй маягт авахад төвөгших тохиолдлууд гарч байна. Бид энэ маягтын дагуу үзсэн гэдгээ баталгаажуулж байж, ЭМД-аас санхүүжилтээ авах эрхтэй учир шаардахаас өөр аргагүй. Иргэд лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлэхийн тулд өрх, сум, аймаг, дүүргийн эмнэлэгт хандсаны дараа ирэх шаардлагатай болсон. Ингэхээр хүлээлт, явдал чирэгдэлийн асуудал үүсч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор манай эмнэлгийн амбулатораар үйлчлүүлэгчдийн тоо ч гэсэн буурч байна.

Миний бодлоор 13А маягтыг хэвтэн эмчлүүлэх иргэдээс л шаарддаг  байх хэрэгтэй. Энэ нь хэлээд байгаа шаардлагагүй хэвтэлтийг бууруулахад тустай. Эрүүл мэндийн тухай хуулиар хүн эмчлүүлэх эмчээ, эмнэлгээ өөрөө сонгоод, даатгалаа ашиглаад амбулаториор үзүүлэх гэтэл илгээсэн маягтгүйн улмаас үзүүлэх  боломжгүйгээс бухимдал үүсч байна гэж бодож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
650076
2 эможи

DR. PRADHAN
2024-03-03 08:20
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
УНТЭ
Б.Хишигжаргал

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up