Сүрьеэтэй тэмцэхэд “олон нийт удирдсан хяналт хөтөлбөр” бий болгох чиглэлээр төрийн бус байгууллагуудыг ЧАДАВХЖУУЛЛАА Сүрьеэтэй тэмцэхэд “олон нийт удирдсан хяналт хөтөлбөр” бий болгох чиглэлээр төрийн бус байгууллагуудыг ЧАДАВХЖУУЛЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сүрьеэтэй тэмцэхэд “олон нийт удирдсан хяналт хөтөлбөр” бий болгох чиглэлээр төрийн бус байгууллагуудыг ЧАДАВХЖУУЛЛАА

2023 оны 9 сарын 06

Arslan.mn

“Монгол улс дахь сүрьеэгийн олон нийтийг чадавхжуулах, алсын харааг тодорхойлох” сургалт, уулзалт есдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд болж байна.

Тус сургалтыг Эрүүл мэндийн яам, Монголын Сүрьеэтэй Тэмцэх Холбоо нь Apcaso буюу Ази Номхон далайн бүсийн сүлжээтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монголд сүрьеэгийн болон эрүүл мэндийн бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн болон төрийн бус байгууллага, сүрьеэд өртсөн иргэдийн төлөөлөл оролцож байна. 

"Өмнө нь ДОХ, БЗХӨ-тэй тэмцэхэд “олон нийт удирдсан хяналт хөтөлбөр” хэрэгжүүлэн үр дүнд хүрч байсан"

Arslan.mn

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Сүрьеэгийн салбар зөвлөлийн дарга Н.Наранбат "НҮБ-аас сүрьеэ өвчний талаар зохион байгуулах дээд хэмжээний уулзалт хоёр дахь удаагаа энэ 9 дүгээр сард болох гэж байна.

Монголд сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж,  илрүүлэлт хангалтгүй байгаа учраас энэ тал дээр илүү эрчимтэй ажиллаж, бий болгосон амжилтаа улам бататгах шаардлага тулгарч байна.

Нөгөө талаар сүрьеэ өвчинтэй тэмцэхэд бүх нийтийн оролцоо чухал. Өнөөдрийн сургалтыг Глобал сангийн үндэсний зохицуулах зөвлөл,  Монголын Сүрьеэтэй тэмцэх холбооноос санаачилсан сүрьеэтэй тэмцэх ажилд сүрьеэ өвчнийг тусаад эдгэрсэн болон тэдгээр хүмүүсийн ар гэр, найз нөхөд гээд энэ өвчний талаар мэдээлэл, туршлага суусан хүмүүстэй хамтарч ажиллах зорилгоор зохион байгуулж байна.

Мөн сүрьеэтэй тэмцэх чиглэлээр манайд олон улсын Apcaso байгууллагатай сүүлийн 6 сарын турш идэвхтэй ажиллаж байна.

Сүрьеэ өвчинтэй тэмцэхэд “олон нийт удирдсан хяналт хөтөлбөр” чухал гэдгийг энэхүү уулзалт, сургалт харуулж байна. Бид өмнө нь ДОХ, БЗХӨ-тэй тэмцэхэд бас “олон нийт удирдсан хяналт хөтөлбөр” хэрэгжүүлэн үр дүнд хүрч байсан" гэдгийг онцлов.

"Сүрьеэд өртсөн үйлчлүүлэгчдэд  ямар асуудал тулгараад байгааг тодорхойлж, үүнийг цаашид шийдвэр гаргагч түвшинд хүргэхэд сүрьеэтэй тэмцэх сүлжээ чухал "

Arslan.mn

Монголын Сүрьеэтэй тэмцэх холбооны Олон нийтийн асуудал хариуцсан зохицуулагч М.Ганзориг:

Гурван өдөр явагдах сургалт нь сүрьеэтэй тэмцэх нетворк (сүлжээ) бий болгоход Олон нийтийн тогтолцоог бий болгох, СВОТ дүн шинжилгээ хийх, улс төр, эдийн засаг, технологийн дүн шинжилгээ хийх( PEST), оролцогч талуудыг зөв тодорхойлох, алсын хараагаа тодорхойлох, цаашид юу хийх талаар хэлэлцэх, санал солилцох ач холбогдолтой болж байна.

ДЭМБ-ын тайланд дурдсанаар жилд 10 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.8 сая хүн нас барж байгаа нь дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэгт тооцогддог өвчин. Монгол Улсын хувьд сүрьеэ өвчинтэй тэмцээд 100 орчим жил болж байна.

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд ДЭМБ-аас шинэчлэн гаргасан сүрьеэгийн дарамт өндөртэй дэлхийн 30 орны жагсаалтад шинээр нэмэгдэн орсон. Тиймээс сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон нийт оролцоог бий болгох тогтолцоо бий болгох  шаардлага тулгарч байна. ДЭМБ-аас гаргасан стратеги, бодлогоор “олон нийтийн оролцоо” чухал зарчмын нэг байдаг. Тиймээс өнгөрсөн 3 дугаар сараа эхлэн олон нийт болон иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах сургалтын зохион байгуулж байна. Сургалтыг Apcaso буюу Ази Номхон далайн бүсийн сүлжээтэй хамтран зохион байгуулж байна.

Сургалтад сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг, орон гэргүй, архины хамааралтай хүмүүстэй ажилладаг төрийн бус байгууллагууд,  сүрьеэг даван туулсан, өртөж байсан иргэдийн төлөөллөөс гадна салбарын эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон нийт удирдсан хяналт хийх ажлын санаачилга дэлхий дахинд маш сайн хэрэгжиж байна. Манай улс эндээс хоцрохгүйгээр ирэх жилээс Глобаль сангийн дэмжлэгтэйгээр хөтөлбөрийн дагуу энэ ажлыг эхлүүлэх гэж байна.

Эрүүл мэндийн байгууллагын талаас бүх асуудлыг тодорхойлж, бодлого шийдвэрээ гаргаж явдаг. Харин олон нийт, сүрьеэд өртсөн үйлчлүүлэгчдэд сүрьеэгийн тусламж үйлчилгээнд ямар асуудал тулгараад байгааг тодорхойлж, үүнийг цаашид шийдвэр гаргагч түвшинд хүргэхэд сүрьеэтэй тэмцэх нетворк (сүлжээ) чухал юм. Үүнийг бид шийдвэрлэхээр зорьж ажиллаж байна.” гэв.

“Apcaso төсөл нь Монгол Улсад  сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг олон талын байгууллагуудтай хамтран ажиллахыг зорьж байна"

Arslan.mn

“Apcaso” төслийн Хөтөлбөрийн зохицуулах ахлах ажилтан Н.Мангала:

“Apcaso” төсөл нь олон нийтийг чадавхжуулах, хүний эрхийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар 46 улс оронд хүрч, төслүүдээ үргэлжлүүлэн ажиллаж байна. Манай төв байгууллага Тайландын Бангкок хотод үйл ажиллагаа явуулдаг.

Манай төслийн хувьд Монголын Сүрьеэтэй тэмцэх холбоотой хамтран энэ гуравдугаар сараас эхлэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нэгд, олон нийтээр удирдуулсан хяналт, хоёрд, сүрьеэгийн олон талт байгууллагуудыг нэгтгэх чадавхыг бэхжүүлэх тал дээр хамтран ажиллаж байна. 

Цаашид бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн Монгол Улсад  сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг олон байгууллагуудтай хамтран ажиллахыг зорьж байна.

"Олон нийт удирдсан хяналтын тогтолцоо  нь сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ арга барил"

Arslan.mn

“Apcaso” хөтөлбөрийн ахлах ажилтан Акаба Жефф: 

Олон нийт удирдсан хяналтын  тогтолцоо  нь сүрьеэ өвчний тусламж үйлчилгээнд олон нийтийг илүү чадавхжуулах, хүртэмжтэй байдлыг нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ арга барил юм. Энэ хүрээнд олон талуудад хүрч ажиллахыг хүсч байгаа.

Олон нийт удирдсан хяналтыг хэрэгжүүлснээр сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгэм болон төрийн бус байгууллага, сүрьеэд өртсөн хүмүүстэй тусламж үйлчилгээг оновчтой хүргэх чиглэлээр дараа дараагийн авах арга хэмжээнүүдийг тодорхойлох чухал нөлөөтэй гэж харж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
650541
2 эможи

сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up