С.Энхболд: Төв аймгийн 27 сумын иргэдийг эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамруулж байна С.Энхболд: Төв аймгийн 27 сумын иргэдийг эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамруулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Төв аймгийн 27 сумын иргэдийг эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамруулж байна

2023 оны 9 сарын 23

Arslan.mn

Эрт илрүүлэг, үзлэг оношлогоог эрчимжүүлэхээр УХТЭ-ийн эмч нарын баг өнөөдөр Төв аймгийн Эрдэнэ суманд ажиллаж байгаа бөгөөд энэ үеэр Эрүүл мэндийн Дэд сайд С.Энхболд, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Салбар хяналтын газрын дарга С.Сүнчин нар тус сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, эрт илрүүлэх үзлэг, оношлогооны явцтай танилцлаа. 

Орон нутагт насанд хүрэгчид тэр дундаа алслагдсан сумдын малчид, тариаланчдын эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамрагдалт хангалтгүй байгаа учраас УНТЭ, УХТЭ, УГТЭ болон бусад харьяа байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн явуулын баг Төв аймгийн 27 сумын иргэдийг эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамруулахаар ажиллаж байна. 

Arslan.mn

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Улс орон даяар хэрэгжиж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгоо шинжилгээнд нэг сая гаруй иргэд хамрагдаад байна. Эдгээр иргэдийн 51 хувь нь Улаанбаатар хотынх бол 49 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байна. Тийм учраас хөдөө орон нутгийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулах зорилгоор гурван эмнэлгийн хамтарсан багийг гаргаж, хөдөө орон нутгийн иргэдийг үзлэгт хамруулах ажлыг эхлүүлж байна. Эдгээр багийн эмч, мэргэжилтнүүд малчид, тариаланчидыг үзлэгт түлхүү хамруулахад анхаарч ажиллана. Эхний ээлжинд хамгийн их сумдтай Төв аймгийг сонгосон бол үргэлжлүүлэн баруун болон зүүн аймгуудаар баг явна. Энэ удаагийн үзлэгт лавлагаа шатлалын гурван эмнэлэг болон бусад нарийн мэргэжлийн эмч нийлсэн нийт 60 гаруй эмч нарын баг бүрэлдэхүүнтэй баг 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ирэх сарын 08-ны өдрийг хүртэл үзлэг оношилгоог хийнэ.” гэдгийг энэ үеэр онцоллоо.

Arslan.mn

Эрдэнэ сумын иргэдтэй уулзах үеэр Салбар хяналтын газрын дарга С.Сүнчин хэлэхдээ “Эрүүл мэндийн яамнаас Төв аймгийн эрдэнэ суманд ажиллаж байгаа  УХТЭ-ийн эмч нарын явуулын багийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрдэнэ суманд багц шинжилгээний хүрээнд дурангийн шинжилгээ хийгдэж байна. Дурангийн шинжилгээ хийхэд хамгийн чухал нь ариутгал, халдваргүйжүүлэг байдаг. УХТЭ-ийн тоноглогдсон машинд зориулалтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгалын бодисоор холбогдох дүрэм, журмын дагуу  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд үзүүлж байгаа нь ямар нэг халдвар тархах эрсдэлээс сэргийлж байна” гэв. 

Эрдэнэ сумын эрүүл мэндийн төвийн дарга М.Түвшинтамир:

Манай суманд 14:00 цагаас УХТЭ-ийн эмч нарын баг эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, тусламж үйчилгээг иргэдэд үзүүлж эхэллээ. Одоогоор 29 хүн багцын үйлчилгээнд хамрагдсан байна.

Эрт илрүүлэх үзлэг, оношлогоо улс даяар эхэлснээс хойш манай сумын 18-аас дээш насны иргэдийн 27,1 хувь нь хамрагдаад байсан юм. Гурван өдөр үргэлжлэх тусламж үйлчилгээнд иргэдийн хамрагдалт 40-50 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа. Бүх багцын үйлчилгээ манай эрүүл мэндийн төв дээр ирсэн. Мөн сумын нийгмийн даатгалын байцаагч газар дээр нь иргэдийн эрүүл мэндийн даатгалыг төлүүлж эрт илрүүлэх, үзлэг оношлогоонд хамруулж байна. 

Төв аймгийн Эрдэнэ сумын ахмад настан Д.Сэрээнэнхорлоо:

Сэтгэгдэл маш өндөр байна. Эмч нарын ур чадвар сайн, ямар нэг хүлээлт, дараалал үүсгэлгүй шуурхай үзлэг,  оношлогоо хийж, зөвлөгөө тусламж үзүүлж байгаа. Эхний ээлжинд ходоодны дуранд орлоо. Бага зэргийн үрэвсэл, улайлттай  гарсан. Үзлэгийн дараа эмчийн зөвлөсний дагуу эмчилгээ хийлгэнэ. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
651135
1 эможи

С.Энхболд
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up