Т.Байгалмаа: Хэт  таргалалт, чихрийн шижин, бамбайн эмгэгүүдтэй бол ЗҮРХНИЙ ДУТАГДАЛТАЙ болох өндөр эрсдэлтэй Т.Байгалмаа: Хэт таргалалт, чихрийн шижин, бамбайн эмгэгүүдтэй бол ЗҮРХНИЙ ДУТАГДАЛТАЙ болох өндөр эрсдэлтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.Байгалмаа: Хэт таргалалт, чихрийн шижин, бамбайн эмгэгүүдтэй бол ЗҮРХНИЙ ДУТАГДАЛТАЙ болох өндөр эрсдэлтэй

2023 оны 10 сарын 04

Arslan.mn

УХТЭ-ийн Зүрх судасны тасгийн mэргүүлэх зэргийн эмч  Т.Байгалмаа "Зүрхний архаг дутагдал"-ын үеийн оношилгоо, эмчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Зүрхний дутагдал гэдэг нь зүрхний дүүрэлт болон шахуургын үйл ажиллагаа алдагдсаны улмаас илэрч байгаа эмнэл зүйн хам шинж юм. Архаг, хурц гэсэн хоёр төрөлтэй. Зүрхний дутагдлаар оношлогдож байгаа хүмүүсийн 80-90 хувь нь архаг дутагдалтай байдаг.

Архаг дутагдал нь олон зүйлийн шалтгаанаас болж үүснэ. Үүний дотроос хамгийн элбэг нь зүрхний цусан хангамжийн дутагдал, артерийн даралт ихсэх өвчин, хэт их таргалалт, зүрхний олдмол болон төрөлхийн гажгуудаас болж үүсдэг.

Мөн манай орон эрс тэс уур амьсгалтай учраас хүйтний улиралд хоолойны ангенаа эмчлэхгүй яваад байвал зүрхний хавхлагуудыг гэмтээдэг. Энэ нь даамжирсаар байгаад эрт орой хэзээ нэгэн цагт зүрхийг тэлэх, зүрхний булчин ажиллаж чадахаа больсноор дутагдалд хүргэдэг тал бий. Эдгээр нь зүрхний дутагдал үүсэх томоохон шалтгаанууд юм. Нэмээд бодисын солилцооны алдагдал, хэт тураалтай, чихрийн шижин өвчин, бамбайн эмгэгүүдтэй бол зүрхний дутагдалтай болох өндөр эрсдэлтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651402
0 эможи

d
2023-10-04 17:09
baahan onoldson humuus
Т.Байгалмаа
УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up