ХӨСҮТ: “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсоё“ нээлттэй өдөрлөг зохион байгууллаа ХӨСҮТ: “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсоё“ нээлттэй өдөрлөг зохион байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсоё“ нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

2023 оны 9 сарын 15

Arslan.mn

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн амбулаториор үйлчлүүлэгч нарт болон сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан "Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсоё" нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

2019 оноос эхлэн ДЭМБ-ын санаачилгаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах болон таагүй тохиолдлыг бууруулах үйл ажиллагааг сурталчилах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг тэмдэглэдэг болсон.

Монгол Улс нь сүүлийн гурван жилийн хугацаанд тус өдрийг тэмдэглэж ирсэн юм. Энэ жил “Үйлчлүүлэгчийн дуу хоолойг сонсоё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус өдөрлөгийн үеэр "Олон улсын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын 6 зорилт", 

  • "Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын эрсдлийг бууруулах нь"  
  • "Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд сувилагчийн оролцоо"  
  • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх" зөвлөмж, 
  • "Гар угаах зөв дараалал" ,
  • "Эмийн аюулгүй байдал" зэрэг сэдвүүдээр  зөвлөмж, мэдээллийг хүргэж , сурталчилгааны материал тарааж үйлчлүүлэгчдээс гар угаах мэдлэг, дадал, хандлагыг үнэлэх асуумж судалгаа авч үр дүнг танилцууллаа.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651563
0 эможи

keyboard_arrow_up