ХӨСҮТ: Лабораторийн чанарын гадаад үнэлгээний ТАЙЛАН, СЕМИНАРЫН амжилттай зохион байгууллаа ХӨСҮТ: Лабораторийн чанарын гадаад үнэлгээний ТАЙЛАН, СЕМИНАРЫН амжилттай зохион байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Лабораторийн чанарын гадаад үнэлгээний ТАЙЛАН, СЕМИНАРЫН амжилттай зохион байгууллаа

2023 оны 9 сарын 08

Arslan.mn

Монгол улсын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай“ хуулийн 13.2-т заасны дагуу MNS ISO 15189:2015 “Эрүүл мэндийн лабораторийн чанар болон чадавхид тавигдах шаардлага” стандартыг хангахад лабораториуд чанарын гадаад үнэлгээнд хамрагдах ёстой ба стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2008.11.27-ны 37 тоот тогтоолд “Лаборатори нь чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрт” хамрагдах талаар зохицуулсан байдаг. 

Эрүүл Мэндийн сайдын 2007 оны 299 тоот тушаалын дагуу Лабораторийн үндэсний гадаад чанарын хөтөлбөрийг Гематологи, Биохими, Цусаар дамжих 4 халдвар, Цусны бүлэг хувийн тохироо, Бүлэгнэлтийн оношлогооны чиглэлээр ШУГТЭ, ХӨСҮТ, ЦССҮТ-ийг тус тус түшиглэн Mongolian External Quality Assurance System (MEQAS)-ийн баг зохион байгуулсаар ирсэн. 

Энэ удаагийн Үндэсний чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрт дараахь чиглэлүүдээр Гематологи-215, Биохими-190, Цусны бүлэг хувийн тохироогоор-100, Бүлэгнэлтээр-98, Цусаар дамжих 4 халдвар-132 лабораториуд тус тус хамрагдлаа. 

Тус үнэлгээний дүнг танилцуулах тайлангийн хурлыг ХӨСҮТ хариуцан 2023 оны 09 сарын 05 -ны өдөр зохион байгуулсан  бөгөөд тус тайлан семинар нь Эрүүл мэндийн яам ба Япон улсын Sysmex корпорацийн хамтын ажиллагааны гэрээг сунгах үйл ажиллагаатай давхацаж байгаа нь онцлог юм.

Тус семинарыг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга П.Баярболд, Сисмекс корпорацийн тэргүүн дэд захирал К.Ватанабе нар нээж, Эмнэлгийн тусламж үйлчилгээнд Лабораторийн оношлогооны чанарыг сайжруулах нь өндөр ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэлээ. 

Үндэсний чанарын гадаад үнэлгээний дүнгээ оролцогч лабораториуд сонсож, оношлогооны чанарыг цаашид яаж сайжруулах талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651565
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up