УХТЭ: Дэлхийн “ХАРАА ХАМГААЛАХ ӨДӨР”-ийг “ажлын байранд нүдээ хайрлая уриан дор зохион байгууллаа
2023 оны 10 сарын 12
Хараа хамгаалах дэлхийн өдөр (World Sight Day) нь дэлхий нийтийг нүдний эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах зорилгоор жил бүрийн 10 -р сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулдаг.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд “АЖЛЫН БАЙРАНД НҮДЭЭ ХАЙРЛАЯ"- "LOVE YOUR EYES AT WORK" уриан дор нэгдэж эмнэлгийн ажилчид болон нийт ард иргэд рүү чиглэсэн нүдний эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгууллаа.
Уг үйл ажиллагааны хүрээнд: УХТЭ-ийн 60 гаруй эмч эмнэлгийн ажилчид, амбулаториор үйлчлүүлж буй 200 гаруй иргэдэд нүдний урьдчилан сэргийлэх үзлэг зөвлөгөө мэдээллийг олголоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
651721
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: