П.Дуламрагчаа: Хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин нь ТАРХИНД ЦУС ХАРВАЛТ үүсгэх гол шалтгаануудын нэг П.Дуламрагчаа: Хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин нь ТАРХИНД ЦУС ХАРВАЛТ үүсгэх гол шалтгаануудын нэг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

П.Дуламрагчаа: Хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин нь ТАРХИНД ЦУС ХАРВАЛТ үүсгэх гол шалтгаануудын нэг

2023 оны 10 сарын 27

Arslan.mn

Дэлхий дээр минут тутамд дөрвөн хүн тутмын нэг нь харваж байна гэсэн судалгаа байдаг.

ДЭМБ-аас энэ өвчинд онцгой анхаарал хандуулж, жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдрийг “Харвалттай тэмцэх өдөр” болгон тэмдэглэдэг. Уг өдрийг тохиолдуулан  Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг /УХТЭ/-ээс “Хамтдаа сэргийлэхэд хялбар байна шүү” уриатайгаар зөвлөгөө, сургалтын өдөрлөгийг олон нийтэд нээлттэй зохион байгуулах гэж байна.

Энэ талаар болон тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай УХТЭ-ийн Мэдрэлийн тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор П.Дуламрагчаа  зөвлөгөө мэдээлэл өглөө.

Харвалт нь мэдрэлийн тогтолцооны цочмог гэнэтийн эмгэгийн тоонд ордог. Нас баралт өндөртэй, тахир дутуу болох, хөдөлмөрийн чадвараа алдах магадлалтай эмгэг юм. 

Тархины харвалтын гурван төрөл байдаг.

  • Нэгдүгээрт, иргэд цусны даралтаа маш сайн хянаж байх ёстой. Цусны даралт их өндөр байх нь цус харвах эрсдэл гэж үздэг.
  • Хоёрдугаарт, цусан дахь сахарын хэмжээ их байх нь цус харвах эрсдэл юм. Цусан дахь сахарын хэмжээ гэдэг бол чихрийн шижин өвчин ч байх эрсдэлтэй.
  • Гуравдугаарт, янз бүрийн тархины судасны гажгаас шалтгаалж харвалт өгч болзошгүй. Өөрөөр хэлбэл, судас хөгжихдөө нэг газраа цүлхийх магадлал бий. Үүнийг цүлхэн гэж нэрлэдэг. Цүлхэн хагарах аюултай тал байдаг. Мөн судасны мушгираа, зангираа нь ч харвалтын нэг хүчин зүйл болдог.

Харвалт үүсгэх эрсдэлт хүчин зүйлст даралт ихсэх өвчин, чихрийн шижин, зүрхний хэм алдагдал, жингийн илүүдэл, хөдөлгөөний хомсдол, гармоны өөрчлөлт зэрэг орно.

Эдгээрийг бүгдийг нь хянах боломжтой. Харвах эрсдэлтэй эсэхийг эрсдэлийн үнэлгээг хийлгэж мэдэх боломжтой гэсэн үг.

Тархины харвалтанд аль ч насныхан өртөх боломжтой. Тэгэхдээ насанд хүрэгчдэд илүү байна.

Залуучуудын хувьд залуу юм чинь харвах эрсдэл бага гэж бодоод биеэ тоохгүй байх нь элбэг. Гэтэл залуучуудын дунд артерын даралт ихсэх өвчин нэмэгдэх хандлагатай болсон.

Манай “Харвалтын нэгж”-ээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд үйлчлүүлсэн иргэдийн 60 хувь нь хөдөлмөрийн насныхан байна. Тийм учраас хөдөлмөрийн насныхан тэр дундаа залуучууд энэ тал дээр анхаарлаа хандуулж, харвалтаас сэргийлэх хэрэгтэй.

Нэгэнт харвасан тохиолдолд хүний биеийн байдлаас хамааран эмчилгээг хийж байна. Харвалтын улмаас үүсэх үлдэцийг багасгах зорилгоор олон баг хамтран ажиллаж байна. Эмийн эмчилгээнээс гадна хөдөлгөөн заслын эмчилгээг тогтмол хийдэг. Эмнэлгээс гараад тухайн хүн энэ эмчилгээгээ мөн үргэлжлүүлэн хийх хэрэгтэй.

Харвалтаас хойш дахин харвах эрсдэл эхний нэг сарын хугацаанд маш өндөр байдаг. Түүний  шалтгаан нь харилцан адилгүй. Хүмүүс гамаа сайн барих ёстой л гэсэн үг. 

Өөрөөр хэлбэл, эмчийн зөвлөгөөг л сайтар дагах нь зөв. Дураараа эм авч уух биш зөвхөн мэргэжлийн эмчийн зөвлөсөн эмийг тогтмол уух, өрхийн болон сумын эрүүл мэндийн төвдөө тогтмол үзүүлж байх хэрэгтэй.

Өвчтөнийхөө амьдралын чанарыг сайжруулах, хэвийн амьдралдаа ойртож очихын тулд сэргээн засах эмчилгээ, хоолны эмчилгээ, дараа дараагийн эмийн эмчилгээг аль ч түвшний эмч, сувилагч нарт захиж илгээдэг. 

УХТЭ нь зүүн бүсийн аймгийн хүн ам буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь аймгаас гадна Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдэд лавлагаа шатлалын тусламжийг үзүүлж байна.

Манай эмнэлгийн давуу тал нь харвалтын эмчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой. Харвалтын нэгждээ энэ төрлийн тусламжийг үзүүлэхээс гадна харвалтын шалтгааныг тогтоох шинжилгээ буюу ангиографийн тусламж, шаардлагатай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Бид харвалтыг эмийн, мэс заслын аргаар эмчилж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652246
0 эможи

УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up