Ховд аймагт ажилласан эрт илрүүлгийн баг 3500 орчим иргэнийг эрт илрүүлэг, үзлэгт хамрууллаа Ховд аймагт ажилласан эрт илрүүлгийн баг 3500 орчим иргэнийг эрт илрүүлэг, үзлэгт хамрууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ховд аймагт ажилласан эрт илрүүлгийн баг 3500 орчим иргэнийг эрт илрүүлэг, үзлэгт хамрууллаа

2023 оны 10 сарын 31

Arslan.mn

Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд өнөөдрийн байдлаар нийт хүн амын 40 орчим хувь нь хамрагдаад байна. 

Arslan.mn

Энэ ажлыг эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт энэ сарын 29-31-ний өдрүүдэд Ховд аймгийн Жаргалант, Мөст, Булган, Зэрэг, Мянгад сумдад ажиллаж, орон нутагт хийгдэж буй эрт илрүүлгийн үйл ажиллагаатай танилцан мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, нарийн мэргэжлийн эмч нарын баг эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээг газар дээр нь хийж ажиллаж байна. 
Явуулын багт Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ болон хувийн эмнэлгийн нарийн мэргэжлийн 39 эмч, сувилагч, техникч нар багтсан бөгөөд өнөөдрийн байдлаар  14 сумын 3500 гаруй иргэнд үзлэг, шинжилгээ, оношлогоог хийгээд байна. 

Иргэдийн зүгээс эрүүл мэндийн үзлэгт тэр бүр хамрагдаж чаддаггүй малчид, тариаланчдыг богино хугацаанд үзлэг оношилгоо, шинжилгээнд хамруулж, зөвлөгөө өгч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулсан нь сайшаалтай байгааг онцолсон юм. 

Arslan.mnТус төрөлжсөн мэргэшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын баг Говь-Алтай аймгийн 17 суманд үргэлжлүүлэн 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллана.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
652345
7 эможи

Нэргүй
2023-11-02 13:40
Танайд үений мэрэгшсэн эмч явсан уу тулайтай хүн үзүүлэх байсан юм аа
keyboard_arrow_up