Хоёрдугаар эмнэлэг ДЭМБ-тай хамтран яаралтай тусламжийн эмч, сувилагч, ОБЕГ-ын аврагчдыг чадавхжуулж байна Хоёрдугаар эмнэлэг ДЭМБ-тай хамтран яаралтай тусламжийн эмч, сувилагч, ОБЕГ-ын аврагчдыг чадавхжуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хоёрдугаар эмнэлэг ДЭМБ-тай хамтран яаралтай тусламжийн эмч, сувилагч, ОБЕГ-ын аврагчдыг чадавхжуулж байна

2023 оны 11 сарын 21

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлэг,  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын яаралтай тумламжийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй “Гамшиг, олныг хамарсан осол гэмтлийн үед эмнэлэг хүртэлх яаралтай тусламжийн сургагч багш бэлтгэх сургалт”  Улаанбаатар хотноо арваннэгдүгээр сарын 21-ний өдөр буюу өнөөдрөөс эхлэж байна. 

Тус сургалт нь  10 хоногийн хугацаатай явагдах бөгөөд  2,3 дугаар шатлалын эмнэлгийн яаралтай тусламжийн эмч, сувилагч, ОБЕГ-ын аврагчид зэрэг 70 гаруй мэргэжилтэн хамрагдаж байна.

Сургалтыг Австралийн Гриффитийн их сургуулийн гамшгийн мэргэжилтэн Хамиш Маклин, Дункан МакКоннелл тэргүүтэй сургагч багш нарын баг “Гэмтэгсдийг аврах талбар дээрх тусламж үзүүлэх сургагч багш бэлтгэх хөтөлбөр”-ийн дагуу явуулах юм.  Тус баг 2017 оноос энэхүү хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа нь Монгол улсын засгийн газар, ЭМЯ-аас баталж хэрэгжүүлж буй улсын хэмжээнд талбар дээрх тусламжид үнэлгээ хийж “Эмнэлэг хүртэлх тусламжийг үзүүлэх мэргэжилтнийг бэлтгэх хөтөлбөр”-ийн агуулгатай нийцэж буй тул энэ удаагийн сургалтыг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн санаачлагаар эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулан өргөн хүрээнд зохион байгуулж байна.  

Иргэдийн өвчлөлийн бүтэц өөрчлөгдөж халдварт бус өвчин, гэнэтийн осол, автотээврийн осол гэмтэл, байгалийн гамшгаас үүдсэн осол олширч 2023 оны эхний улиралд 5302 зам тээврийн осол бүртгэгдснээс 557 хүн гэмтэж, 92 хүн амиа алдсан байна. Ийм үед яаралтай тусламжийг чанартай оновчтой хүргэснээр иргэдийн амьдралын чанар дээшилнэ. Хойшид учирч болзошгүй олон эрсдлийг бууруулах юм.  

Австралийн сургагч багш нарын сургалтаар сургалтад оролцогчид үй олныг хамарсан осол гэмтлийн үеийн талбарт эрэмбэлэн ангилалт хийх, хяналт тавих, багийн зохион байгууулалтыг оновчтой хийх, гэмтэгсдийг тээвэрлэх ажлыг удирдан зохион байгуулах чадварт суралцана. Мөн гэмтэгсдэд эмнэлэг хүртэлх анхан шатны тусламжийн суурь болон лавшруулсан тусламж үзүүлэх осол гэмтлийн үеийн талбар дээрх арга хэмжээг удирдах ур чадварт суралцаж, олон улсын сургагч багшийн  эрхийн гэрчилгээтэй төгсөх юм. Улмаар сургагч багш болсноор цааш нь түгээн дэлгэрүүлэх боломжтой болох юм.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652857
0 эможи

УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up