ГССҮТ: Сүүлийн дөрөв хоногт хальтарч унаж гэмтсэн 282 хүн ирсэн ГССҮТ: Сүүлийн дөрөв хоногт хальтарч унаж гэмтсэн 282 хүн ирсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ГССҮТ: Сүүлийн дөрөв хоногт хальтарч унаж гэмтсэн 282 хүн ирсэн

2023 оны 11 сарын 22

Arslan.mn

Сүүлийн дөрөв хоногт халтирч унаж бэртсэн 282 хүн ГССҮТ-д хандаж, тусламж үйлчилгээ авчээ. Тодруулбал, тус төвийн салбар эмнэлэгт 31, төв эмнэлэгт 251 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна. Түүнчлэн амралтын өдрүүдээр халтирч унаж, бэртсэн иргэдийн тоо хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж. 

  • Арваннэгдүгээр сарын 17-нд 71
  • Арваннэгдүгээр сарын 18-нд 58 
  • Арваннэгдүгээр сарын 19-нд 83
  • Арваннэгдүгээр сарын 20-ны өдөр 70 хүн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэл гэмтэл авч, ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн байна. 

Эдгээр өдрүүдэд мөн осголт, хөлдөлтийн шалтгаант найман тохиолдол бүртгэгдсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 3-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 39 тохиолдол бүртгэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652889
0 эможи

keyboard_arrow_up