УНТЭ “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулган“-ыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна УНТЭ “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулган“-ыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний чуулган“-ыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна

2023 оны 11 сарын 24

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Эмнэлзүйн ховор тохиолдлын үндэсний IV чуулган“ өнөөдөр /2022.11.24/ болж байна.

Монгол Улсын эмнэлзүйн салбарт тохиолдсон ховор тохиолдол, түүний оношилгоо, эмчилгээний үр дүнг эмч нарт таниулах, эмнэлзүйн ховор тохиолдлын санг бүрдүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэх зорилготой тус чуулганд улс, аймаг, дүүргийн нийт 100 орчим эмч, мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

Арга хэмжээг нээж, УНТЭ-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа хэлсэн үгэндээ “Эмнэлзүйн ховор тохиолдол гэдэг нь эрүүл мэндийн салбарын заавал оношилж, эмчлэх шаардлагатай өвчнүүдийн нэг байдаг. ДЭМБ-аас 2023 онд гаргасан тодорхойлолтоор 100,000 хүн амд 65-аас доош тохиолдож байгаа, Европын холбооны улсад 100,000 хүн амд 50-аас доош, АНУ-д 100,000 хүн амд 60-аас доош тохиолдож байгаа буюу 0,05-0,65 хувьд нь илэрдэг өвчин эмгэгийг ховор тохиолдол хэмээн үзнэ гэж тодорхойлсон. Одоогийн байдлаар дэлхий нийтэд 300 сая орчим хүн амнэл зүйн ховор тохиолдлын эмгэгээр өвчилж, оношлогдсон байдаг аж.

Эдгээр өвчний дийлэнх нь удамшлын шалтгаант өвчлөл байдаг бөгөөд 70 хувь нь генийн буюу удмын шалтгаантай байдаг. Үүнээс гадна 2/3 хувь нь хүүхдэд тохиолддог.  Эмнэл зүйн ховор тохиолдлын эмчилгээ нь төвөгтэй, 95 хувьд нь эмчилгээ байхгүй.

Жилээс жилд эмнэл зүйн ховор тохиолдлыг оношлох, илрүүлэх тохиолдол нэмэгдэж байна. Энэ нь шинэ технологи, лабораторийн оношилгооны төрөл нэмэгдсэнээс гадна гадна манай эмч, мэргэжилтнүүдийн чадвар хэрхэн нэмэгдэж байгааг харуулж байна. Мөн манай эмч нар маш их уншиж, судалж байгааг харахад таатай байна. Тиймээс бид энэ бүх туршлагаа хуваалцах зорилгоор чуулганыг зохион байгуулж байна.” хэмээлээ.

Arslan.mn

УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ инноваци эрхэлсэн дэд захирал П.Анхтуяа: 

Эмнэл зүйн ховор тохиолдлын үндэсний чуулганыг анх 2019 онд Анагаах ухааны доктор профессор С.Мөнхбаярлах санаачилж, 2020 онд анхдугаар чуулганаа хийж байсан. Анхны чуулганд нийт 55 ховор тохиолдлын илтгэл хэлэлцүүлэгдэж байсан. Оролцогч нарын хувьд Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд түлхүү оролцож байсан. Тэгвэл өнөөдрийн чуулганд Улаанбаатар хот болон орон нутгийн төр болон хувийн хэвшлийн эмч, мэргэжилтнүүд ховор тохиолдлын илтгэлүүдээ явуулсан байна. Энэ удаагийн хуралд нийт 61 илтгэл ирснээс мэс заслын анагаах ухааны 39 тохиолдол, дотрын анагаах ухааны 22 тохиолдлын илтгэл ирсэн.

Анхан шатны шалгаруулалтаас 20 илтгэлийг сонгож, өнөөдөр ханын болон аман байдлаар хэлэлцүүлж байна.  Энэ жилийн хувьд илтгэлүүдийн чанар сайжирч, илтгэгч нарын илтгэх ур чадвар мөн сайжирсан, эмч мэргэжилтнүүдийн оролцох идэвх ч мөн нэмэгдсэн нь харагдаж байна.

Arslan.mn

Энэ жилийн чуулганд УНТЭ, АШУҮИС, Орбита нүдний эмнэлэг, Грандмед эмнэлэг, ХСҮТ, Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдээс ирүүлсэн 60 гаруй ховор тохиолдлын илтгэл ирүүлснээс эхний шатанд шалгарсан 20 илтгэлийг хэлэлцүүлж, түүнээс ШИЛДЭГ ГУРВАН ЭМНЭЛЗҮЙН ТОХИОЛДЛЫГ шалгаруулах юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652957
0 эможи

DR. PRADHAN
2024-03-03 08:21
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. PRADHAN
2024-03-03 08:21
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
keyboard_arrow_up