“Пневмекоккийн эсрэг вакцин“-ыг нэвтрүүлснээр уушгины хатгаагаар өвчлөх нь 20-40 хувиар буурч, сүргийн дархлаа тогтсон “Пневмекоккийн эсрэг вакцин“-ыг нэвтрүүлснээр уушгины хатгаагаар өвчлөх нь 20-40 хувиар буурч, сүргийн дархлаа тогтсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Пневмекоккийн эсрэг вакцин“-ыг нэвтрүүлснээр уушгины хатгаагаар өвчлөх нь 20-40 хувиар буурч, сүргийн дархлаа тогтсон

2023 оны 11 сарын 29

Arslan.mn

“Монгол Улсад хийгдсэн пневмекоккийн эсрэг 13 цэнт вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгааны дүнг хэлэлцүүлэх хурал өнөөдөр боллоо.

Тус хуралд Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Халдварт Өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Ж.Байгалмаа, Австрали Улсын Мельбурны Мурдочийн Хүүхдийн судлалын хүрээлэнгийн доктор профессор Клайре Моллендорф, Кирстен Фажерли болон судалгааны ажилд оролцсон эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Arslan.mn

Хурлыг нээж, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэлсэн үгэндээ “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63 дугаар чуулганаар Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр дүнтэй аргын нэг нь пневмекоккийн эсрэг вакцинаар дархлаажуулах юм гэж уриалсан байдаг. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас бага насны хүүхдэд уушгины үрэвслийг бууруулах пневмекоккийн эсрэг 13 цэнт вакциныг нэвтрүүлэн үр дүнг нотолгоонд суурилан дүгнэхээр олон улсын хамтын судалгааг 2015-2022 онуудад хийсэн юм.

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх, шинжлэх ухааны үндэслэлтэй чанартай, үнэн зөв тоо баримтуудыг энэ хүү хамтарсан судалгааны үеэр олж авсан. Уушгины үрэвсэл, инвазив халдварын чиглэлээр энэхүү судалгааны хүрээнд бидний цуглуулсан тоо баримтууд нь өөрийн улсдаа төдийгүй бүс нутгийн хэмжээнд бодитой, чухал мэдээлэл болж байна.

ЭМЯ-аас Дархлаажуулалтын тухай хуулинд нэмэлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлуулж, пневмекоккийн эсрэг вакциныг заавал хийх дархлаажуулалтад оруулаад байна.  Аливаа судалгааг явуулахад хамтран ажилласан баг хамт олонд талархал илэрхийлье” хэмээлээ.

Arslan.mn

Уушгины үрэвсэл өвчин нь дэлхий дахинд хүүхдийн нас баралтын хамгийн том шалтгааны нэг хэвээр байсаар байна.

Arslan.mn

Пневмекоккийн эсрэг үр дүнгийн үнэлгээ судалгааны багийн Монгол дахь багийн ахлагч, хүүхдийн эмч М.Туяа:

Хүүхдийн хатгалгааны эсрэг пневмекоккийн эсрэг 13 цэнт вакциныг манай улс 2016 оноос эхлэн үе шаттай нэвтрүүлж, 2019 онд үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн. Энэ хугацаанд уг вакцины үр дүн хэр байна гэдэг судалгааны ажлыг эхлүүлсэн. Судалгааг Австрали Улсын Мельбурны Мурдочийн Хүүхдийн судлалын хүрээлэн, ДЭМБ-ын судалгааны баг, ЭМЯ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, БЗД, СБД, СХД, Чингэлтэй дүүргийн хүүхдийн тасаг, Нэгдсэн эмнэлгүүд хамтран хийсэн юм.

Зургаан жил хамтран судалсан лабораторын шинжилгээ болон эмнэл зүйн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эцсийн үр дүнгээ бид өнөөдөр тайлагнаж байна. Уг вакциныг нэвтрүүлснээр бага насны хүүхдүүдийн дунд пневмекокк нянгаар үүсгэгдэх уушгины хатгааны хүнд болон маш хүнд хэлбэрээр өвчлөх нь 20-40 хувиар буурсан. Мөн рентгенээр оношлогдсон уушгины үрэвслийн тохиолдлын түвшин буурсан. Түүнээс гадна уг вакциныг нэвтрүүлснээр эрүүл хүүхдүүдийн дунд сүргийн дархлаа тогтсон гэсэн үр дүнтэй байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653057
0 эможи

Зочин
2023-11-29 13:29
Сүрэг гэж малыг хэлдэг юм
keyboard_arrow_up