1600 хүүхдийг СҮРЬЕЭГИЙН шинжилгээнд хамруулахад 300 орчим хүүхэд халдвартай нь тогтоогдсон 1600 хүүхдийг СҮРЬЕЭГИЙН шинжилгээнд хамруулахад 300 орчим хүүхэд халдвартай нь тогтоогдсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

1600 хүүхдийг СҮРЬЕЭГИЙН шинжилгээнд хамруулахад 300 орчим хүүхэд халдвартай нь тогтоогдсон

2023 оны 12 сарын 08

Arslan.mn

Солонгосын Үндэсний Сүрьеэгийн нийгэмлэг/СҮСН/ нь 2015 оноос хойш Халдварт Өвчин Судлалтын Үндэсний төв/ХӨСҮТ/-тэй хамтран "Улаанбаатар хотын сүрьеэгийн хавьтлын үзлэг хяналтыг сайжруулах нь" төслийг хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд нийслэлийн иргэдийг сүрьеэгийн шинжилгээнд хамруулах, эмч мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах сургалт зохион байгуулах, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлуудыг үе шаттай хийж ирсэн.

Тэгвэл өнөөдөр сүүлийн хоёр жил хийгдсэн төслийн хаалтын үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн Эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан дэд захирал О.Батбаяр, СҮСН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Чой Жон Хён, СҮСН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төслийн зохицуулагч Б.Төрбат болон нийслэл, дүүргийн сүрьеэгийн диспанссер эмч нар оролцлоо. 

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан дэд захирал О.Батбаяр үйл ажиллагааг нээж, хэлсэн үгэндээ “2021 онд бүс орнуудад хийсэн судалгаагаар манай улс нь сүрьеэ өвчний дарамт өндөртэй 30 орны нэгт орсон. Тиймээс бид идэвхтэй илрүүлэг дээрээ хяналт тавин ажиллаж байна.
2015 оноос хойш СҮСН-тэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хамгийн гол зорилго нь бидэнд дутагдаад байсан идэвхтэй илрүүлэгрүү чиглэсэн байсан. Тиймээс төслийн хүрээнд Чингэлтэй, Баянзүрх дүүргийн 60,000 орчим иргэнийг сүрьеэ өвчний эрт илрүүлэгт хамруулсан. Өмнө нь дээрх хоёр дүүрэгт энэ төсөл хэрэгждэг байсан бол эрсдэл өндөртэй дүүргийн тоог нэмж, зургаан дүүрэгт идэвхтэй илрүүлгийг хийж байна.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 6000 гаруй иргэнд эрт илрүүлгийг хийсэн бөгөөд эдгээр иргэдийн 200 гаруй иргэнийг илрүүлж, эмчилгээг эхлүүлээд байна.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

Солонгосын Үндэсний сүрьеэгийн нйигэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Чой Жон Хён:

Өнгөрсөн есөн жилийн хугацаанд СҮСН Монгол Улсад сүрьеэгийн эрт илрүүлэлт, шинжилгээний төслийг хэрэгжүүлж ирсэн. Төслийн хамгийн том ололт нь БНСУ-ын туршлага, шинжилгээний арга барил, шинжилгээний тогтолцоог Монгол Улсад нутагшуулсан явдал юм.
Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ нь өмнө нь байгаагүй гурван төрлийн үзлэг, шинжилгээг нэвтрүүлсэн байна. Үүнд явуулын үзлэгийн багийн тогтолцоог бүрдүүлж, үүгээрээ дамжуулан гэрийн үзлэгийг нэвтрүүлсэн байна. Мөн 2022 онд Монгол Улсад анх удаа Интерферон-Гамма ялгарлын шинжилгээг (IGRA) нэвтрүүлсэн. Мөн сүрьеэгийн илрүүлэлтэд хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоог нэвтрүүлсэн нь маш том ололт гэж харж байна. БНСУ-д өндөр настнууд, эмзэг бүлгийнхэн сүрьеэ өвчний халдвар авах нь их байдаг бол Монгол Улсад хүүхдийн сүрьеэгийн тархалт их байна Хүүхдийн сүрьеэг илрүүлэх, оношлоход IGRA шинжилгээ болон хиймэл оюун ухаанд суурилсан оношилгоо нь маш чухал үүрэгтэй. Цаашид сүрьеэгийн тархалтын судалгааг улсын хэмжээнд далайцтайгаар яаралтай хийх хэрэгтэй гэж харж байна.

Arslan.mn

СҮСН-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төслийн зохицуулагч Б.Төрбат:

СҮСН нь Монгол Улсад 2015 онд төлөөлөгчийн газраа байгуулан, сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, шинжилгээ авах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 70,000 гаруй иргэнийг үзлэг, шинжилгээнд хамруулж, 1500 гаруй сүрьеэ өвчинтэй иргэнийг илрүүлэн харьяа эмнэлэгт илгээж ажилласан. 2022 оноос КОЙКА-гийн санхүүжилтээр хоёр үе шаттай төслийг хэрэгжүүлж ажилласан бөгөөд өнөөдөр ийнхүү хаалтаа хийж байна. Энэ удаагийн төслийн онцлог нь Монгол Улсад IGRA шинжилгээ буюу цусанд сүрьеэгийн халдвар илрүүлэх шинжилгээг нэвтрүүлсэн. Өнөөдөр тус шинжилгээг ХӨСҮТ-д авахаас гадна СХД, БЗД-үүдэд энэ шинжилгээг авч байна. Хоёр дахь төсөл хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд 6000 гаруй сүрьеэтэй өвчтөний хавьтлыг илрүүлэн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулсан бөгөөд 260 гаруй сүрьеэгийн халдвартай иргэнийг оношилсон. Мөн IGRA шинжилгээний тусламжтайгаар 1600 хүүхдийг шинжилгээнд хамруулахад 300 орчим хүүхэд сүрьеэгийн халдвар авсан байсан. Хүүхдүүд эмчилгээгээ хийлгээд явж байна.

Ташрамд дурдахад 2024 онд гуравдугаар шатны төслийг эхлүүлэх бөгөөд төслийн хүрээнд IGRA шинжилгээг нийслэлийн нэг дүүрэг болон Дархан-Уул аймагт нэвтрүүлэхээр төлөвлөөд ажиллаж байгаа аж. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
653306
3 эможи

Б Данзанбалжир
2024-01-13 16:04
хүүеээ ямар аймшигтай мэдээ вэ энэ чинь одоо бид ингээд үрсээ зовлонд учруулаад байхуу? энэ төрд суугаа түшээдүүд үнэхээрийн боловсрол чадвар мэдлэг байна уу эрүүл мэндийн салбарын хүн байна уу?? яг үнэндээ боловсон мэдлэгтэй хүмүүс энэ төрд байхгүй болохлээр ийм өвчин зовлонтой байгаад байна шүү
Timothy Flynn
2023-12-09 16:16
Танд бизнес, хувийн хэрэгцээ, эрүүл мэндийн хэрэгцээнд зориулж зээл хэрэгтэй бөгөөд танд нөөцлөх барьцаа байхгүй юу? WERSTERN LAPO LOANS-оос сайн хүүтэй хурдан шуурхай зээл аваарай. Тэд сонирхолтой үйлчлүүлэгчдэд урт болон богино хугацааны зээл олгохдоо хурдан бөгөөд найдвартай байдаг. та тэдэнтэй холбоо барьж болно; Имэйл; wersternlapoloanfirm@gmail.com WhatsApp; 1(973) 506-8186 Telegram; @Wersernlapoloan
keyboard_arrow_up