Т.Навчаа: Хүүхэд халуунгүй үедээ амьсгаадах, цээж хонхолзох, уруул хөхрөөд байвал ХАТГАЛГАА эхэлсний шинж Т.Навчаа: Хүүхэд халуунгүй үедээ амьсгаадах, цээж хонхолзох, уруул хөхрөөд байвал ХАТГАЛГАА эхэлсний шинж
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Т.Навчаа: Хүүхэд халуунгүй үедээ амьсгаадах, цээж хонхолзох, уруул хөхрөөд байвал ХАТГАЛГАА эхэлсний шинж

2023 оны 12 сарын 19

Arslan.mn

ЭМЯ-наас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр томуу болон уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Зинт эмнэлгийн ерөнхий эмч Т.Навчаа зөвлөгөө өглөө.

Тэрбээр " Томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд 9, 10 дугаар сард вакцин хийлгэсэн байхад өвчлөхгүй, хөнгөн тусдаг.

Эцэг эх, асран хамгаалагч нар 5 хүртэлх насны болон 6 сараас 60 сартай хүүхдэдээ намар болгон томуугийн эсрэг вакцин хийлгэж хэвшихийг уриалж байна. 

Томуу өвчин хүндрэл ихтэй, нас баралт гардаг.  Хоёроос доош насны хүүхэд томуугаар хүнд өвддөг. 

Гэнэт 38.5-39 хэм хүрч халуурах, толгой, хоолой, яс булчин, үе, ууц нуруу өвдөнө. Хоолны дуршил буурч, хоол харахаар дотор нь муухай оргино. 3-4 хоног юу ч идэхгүй байснаар хүүхэд шингэн дутагдалд ордог. Хамар битүүрэх, ханайх, шингэн нус гоожих шинж тэмдэг илэрнэ.

Бага насны хүүхдэд уушгины бус шинж буюу суулгалт илэрч болно. Томуу төст өвчний үед уушгины бус шинж тэмдэг бараг илрэхгүй.

Гурван сар хүрээгүй хүүхэд 37.5 түүнээс өндөр халуурвал, гурван сартайгаас дээш хүүхэд 38.5 түүнээс дээш халуурвал эмчид яаралтай эмчид хандана.  

4 настай хүүхэд 38 хүрч халуурвал гурав хоног гэртээ харж байж болно. Яагаад гэвэл томуу 3-4 хоног халуурдаг бол томуу төст өвчин нь 1-3 хоног халуурдаг. Энэ нь вирусийн үржил дээд цэгтээ хүрдэг хоногууд. Аажмаар сайжирч эхэлнэ. Халууралт болгон хүүхдийн бие хүндрээд байгааг илтгэнэ гэсэн ойлголт биш.

Хүүхэд халуунгүй үедээ амьсгаадах, цээж хонхолзох, уруул, хэл, хуруу, хумсны үзүүрүүд хөхрөөд байвал хүүхдийн биеийн байдал хүнд, хатгалгаа эхэлсний шинж. Ийм шинжүүд илэрвэл нэн яаралтай эмчид хандана.

Бүх насны хүн амны хаалт зүүх, гараа ойрхон савандаж угаах, хүн хоорондын зайг барих, даарахгүй дулаан хувцаслаж томуугаас сэргийлнэ.

Томуу, томуу төст өвчнийг эдгээх ид шидийн юм одоогоор байхгүй, эмч, эмнэлгийн байгууллагуудын өгч байгаа энгийн зөвлөгөөнүүдийг дагаж мөрдсөнөөр урьдчилсан сэргийлнэ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653513
0 эможи

С.Сайханчимэг
2024-01-14 22:03
5 Хүүхэдүүд голцуу ханиад хүрж хэцүүдэж байхын. Одоо монголчуудаа салбарын чаддаг хүнээ улс төрд гаргаачээ. Эрүүл мэндийн салбарын хүнийг бид төрд гаргаж байж энэ бүх өвчний асуудал ариланшүү !!!
С. Батэрдэнэ
2024-01-13 15:48
Маш олон өвчин нэмэгдлээ энэ томуу бүүр хэцүүдлээ хүмүүс залуугаар вирус хавдар тусаж байна энэ бүхнийг зохицуулахын тулд эрүүл мэндийн салбарын хүнээ улс төрд оруулалдаа. Эрүүл мэндийн салбарын хүнээ улс төрд оруулж байжийж энэ бүх асуудлаа шийдэхгүй бол болохгүй нээ.
Ш.Энхмэнд
2024-01-09 18:36
Yg unendee ene turd eruul mendiin salbariin hun orj irj baij l bid asuudalgui bolno. Tehgui bolo doo bidnii en uwchlulttei baigaa baidal hezeech arilahgui
Ө.Баатарсүрэн
2024-01-09 18:36
Bid yagaad zuger eruul mendiin salbariin mergejliin huniin turd gargaj irj bolohgui gej mash ih uwchluluur duurleeshd eniig yg systemeer hiij chadah hun bol eruul mendiin salbariin hunl hiij chadah zuil
Г.Цэрэндолгор
2024-01-09 18:35
Edgeer övchnii asuudlyg salbarynkh ni yumaa khiij meddeg khüneer udirduulan khiilgekhgüi yum bol ene met övchnii asuudal khezee ch arilakhgüi. Khaniad tomuu korona geltgüi mash olon övchin ikhsej baina Ene talyn medlegtei turshlagatai salbaryn khün ni shiidver gargakh khemjeend törd ochikh ni chukhal baina aa
keyboard_arrow_up