Өндөг, майонез, кремтэй бялуу зэргийг хөргүүртэй газраас авахыг зөвлөв Өндөг, майонез, кремтэй бялуу зэргийг хөргүүртэй газраас авахыг зөвлөв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өндөг, майонез, кремтэй бялуу зэргийг хөргүүртэй газраас авахыг зөвлөв

2023 оны 12 сарын 26

Arslan.mn

Шинэ жилийн баярын өдрүүдэд хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, хоолны хордлогоос урьдчилсан сэргийлэх талаар ХӨСҮТ-өөс дараах зөвлөмжийг өглөө. 

Монгол Улсад 2023 оны эхний 11 сарын байдлаар гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогын нийт 3,317 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 1,211 тохиолдлоор их байгаа аж.

 

ХӨСҮТ-ийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа "Энэ онд улсын хэмжээнд гэдэсний халдварт өвчний найман дэгдэлт бүртгэгдэж, нийтдээ 683 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илрэн 106 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Түүнчлэн шинжилгээ хийлгэсэн 127 хүнээс гэдэсний халдварт өвчний эмгэг төрөгч нян илэрсэн байна. 

Эдгээр дэгдэлтийн: 

  • 37.5 хувь нь хүүхдийн байгууллагад
  • 25 хувь нь цэргийн ангид
  • 37.5 хувь нь нийтийн хоолны үйлчилгээ, зөөврийн хоолтой холбоотой байна" гэв.

Иймд дараах зөвлөмжийг өглөө. Тодруулбал, 

  1. Түүхий хүнсний бүтээгдэхүүнийг зөвшөөрөлтэй газраас худалдан авах
  2. Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах
  3. Хүнсний бүтээгдэхүүн тэр тусмаа мах махан бүтээгдэхүүнийг тохирсон хэмд нь хадгалах
  4. Хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах
  5. Түүхий жимс, ногоог сайтар угаах
  6. Ундны усаа буцалгах

Гэдэсний халдвараар өвчилсөн хүнийг гэртээ тусгаарлаад харьяа өрх, дүүргийнхээ эмнэлэгт хандаж эмчлүүлэх ёстой. Хэрвээ гэрээр эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээг бүрэн хийхэд анхаарах ёстой гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653623
0 эможи

А.Батбаяр
2024-01-13 15:45
Монгол улсын эрүүл мэндийн стандарт бол юу ч биш дэлхийдээ харьцуулагдах хэмжээнд биш бид энэ асуудлаа шийдэхийн тулд эрүүл мэндийн салбарын хүнээ гаргаж ирэх хэрэгтэй
Иргэн
2023-12-26 21:09
Зөв шүү
ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up