Өвчтөн тээвэрлэж явсан эмнэлгийн автомашин цасанд сууж, эвдэрчээ
2024 оны 1 сарын 05
Завхан аймгийн Тэс сум, “Бэрхийн-Өвөр” болон “1 дүгээр застав” гэдэг газрын чиглэлд дуудлагаар явж байсан сумын Эрүүл мэндийн төвийн автомашин цасанд сууж, эвдэрчээ.
Автомашинд хоёр өвчтөн тээвэрлэж явсан бөгөөд тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлэхэд автомашины дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Онцгой байдлын албанд өчигдөр 2024.01.04 18:19 цагт ирүүлжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид очиж хоёр өвчтөнийг шилжүүлэн тээвэрлэж өнөөдөр 04:14 цагт сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
3
1
653807
6 эможи
Э.Энхбаатар
2024-01-14 21:43
mongol ulsiin nuhtsul baidaliig tootsoolj bid eruul mendiin salbariin tehnik hergeslelee beldeh yostoi baigaashuu tur zasgiin gazriin gishuudee!!! Taanar dund yr ni nariin mergejliin medlegtei humuus baidag umuu ??? hot tuluwlultiin hun bainuu??? Bodlogo yridag hun bainuu ??? eruul mendiin salbariin hun bainuu ??
Ц.Нямхүү
2024-01-14 21:42
ene eruul mendiin salbariin teewriin hergesleluudee mash undur duwshind beldsen baih yostoishuudee en tur zasag oligtoi demjij uhgui baih um herwee en turiin humuus dund eruul mendiin salbariin hun orood irsen bol en met asuudluudaa zohitsuulandaa
Ц. Галбадрах
2024-01-13 16:37
хэрвээ бид ийм төрөөсөө эрүүл мэндийн салбаруудаа хангалттай тоног төхөөрөмж техникээр хангаж байсан бол ийм асуудалтай байхгүйшдээ тэгээд бас энэ засгын газарт чинь эрүүл мэндийн салбарын хүн алга байна
Б.Саруул
2024-01-13 15:37
ямар хэцүү юм бэ энэ эмнэлэг түргэний үйлчилгээг одоо илүү сайжруулах хэрэгтэй байнаа энэ төр ер нь энэ талдээр анхаардаг юм уу дандаа нэг бизнесийн хүмүүс энэ төрд байх юм яг энэ эрүүл мэндийн салбарын хүн төрд алга байнашд
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: