ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: “Дур мэдэн” витамин болон нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь өөр нэг өвчний ШАЛТГААН болж байна ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: “Дур мэдэн” витамин болон нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь өөр нэг өвчний ШАЛТГААН болж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: “Дур мэдэн” витамин болон нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь өөр нэг өвчний ШАЛТГААН болж байна

2024 оны 1 сарын 09

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд иргэд нэмэлт витамин их хэрэглэх болсон. Энэ талаар бид мэргэжлийн эмч нараас авсан тодруулгыг хүргэж байна.

А.Ханхонгор: Иргэд дархлаагаа дэмжих нэрийдлээр “дур мэдэн” кальци, витамин C, витамины комплекс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн их хэрэглэж байна. Энэ нь бөөрний чулуу өвчин үүсгэх шалтгаан болж байна

Arslan.mn

Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг (УХТЭ)-ийн Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч

Бөөрний чулуужих өвчин нь удамшлын өвчин биш, халдварт өвчин биш зөвхөн хүн өөрийн хувийн амьдралын буруу хэв маягаас шалтгаалан үүсгэдэг өвчин.

Хамгийн гол шалтгаан нь идэж хэрэглэж буй хоол хүнс, ууж буй шингэний хэмжээнээс хамаардаг. Хүний биед орж байх ёстой шингэн биеийн жин тутамд 0,4мл гэж бодвол 70 кг жинтэй хүн хоногт 2,8 литр ус уух ёстой. Хүний биеэр орж байгаа шингэн бүр бөөрөөр дамжин шүүгдэж байдаг. Тэр шээсэнд химийн болон физикийн элэментүүд хуримтлагдаж байгаа. Үндсэндээ бол нэг нэгээрээ байж байгаад талст хэлбэрт орон чулуу үүсдэг. Энэ чулуу нь бөөрний аль нэг аяганд хуримтлагдаж байгаад нэгэн тохиолдлоор унадаг. Жишээ нь нэг өдөр их хэмжээний шингэн уух эсвэл бөөр доргих үед бөөрөнд байгаа чулуу унана гэсэн үг. Чулуу унах явцдаа маш хүчтэй өвдөлт өгдөг. Энэ үед байж суухын аргагүй өвдөж өвчтөн эмнэлэгт ханддаг.

Ирсэн өвчтөнүүдийн 50 хувь нь яаралтай хагалгаанд ордог, үлдсэн 50 хувь нь чулууний хэмжээ, нягтралаас хамаарч эмийн эмчилгээнд ордог.

Сүүлийн үед хүмүүс дархлаагаа дэмжих нэрийдлээр “дур мэдэн” кальци, витамин C, витамины комплекс болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн их хэрэглэдэг. Гэтэл энэ нь бөөрний чулуу өвчин үүсгэх шалтгаан болж байна.

Мөн нэгэнт чулуу үүссэн тохиолдолд эм уугаад хайлуулна гэхэд хэцүү. Бөөрний чулууг авахдаа бүтэц болон чулууны нягт, хэмжээнээс хамаарч багахан чулуутай хүнд ямар эмийн эмчилгээ хийх, их чулуутай хүнд мэс засал хийхээ сонгоно.

Манай эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн төвөөр хоногт 2-3 хүн ирж байна. Чулуу нь бараг олгой авахуулах дайны хэмжээнд хүрсэн гэхэд болно.

Л.Энхсайхан: Д аминдэмийг хэтрүүлэн хэрэглэвэл хордлогонд хүргэх эрсдэлтэй

Arslan.mn

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

С, Д ч гэлтгүй бүх витамин биеийн бүх эсийн, тэр дотроо дархлааны эсүүдийн бодис энергийн солилцоо, үйл ажиллагаанд оролцдог. Тийм учраас витамин дутагдлын үед, ялангуяа С, Д витамины дутагдлын үед дархлаа тогтолцооны идэвх сул байсан бөгөөд өвчин илүү хүндэрч байсан талаар олон судалгаа бий.

Хүнсээр авсан витамин Д идэвхтэй хэлбэрт шилжих биохимийн урвал нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр явагддаг тул дэлхийн хойд бүсэд амьдардаг орны хүмүүс, хар арьстан, өндөр настан, илүүдэл жинтэй, тарган хүмүүст илүүтэй дутагддаг. Манай орны хувьд энэ эрсдэлт бүлэгт ордог бөгөөд түүвэрлэн хийгдсэн судалгаануудаар Д витамины дутагдал хүмүүсийн дунд тархмал болох нь тогтоогдсон. Ийм учраас нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг.

Насанд хүрсэн хүний урьдчилан сэргийлэх хоногийн дээд тун 2000 ОУН /олон улсын нэгж/ байдаг бөгөөд тухайн хүн хэдээр уувал зохимжтой вэ гэдгийг цусны сийвэнгийн Д витамины түвшинг тодорхойлсны дараа эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх нь зүйтэй. Хүүхдэд урьдчилан сэргийлэх тунг зайлшгүй эмчийн зөвлөгөө авч байж тогтоох хэрэгтэй.

Д витамин тосонд уусдаг витамин учраас өдрийн хамгийн их хоол идэх үеэрээ ууж хэрэглэх нь шимэгдэлтийг 18-50 хувь хүртэл нэмэгдүүлж байна гэсэн судалгааны үр дүн байдаг.

С витамины хоногийн тун насанд хүрсэн хүнд 50-100 мг байдаг бөгөөд өдөрт нэмэлтээр 100мг (0,1г) хэрэглэхэд цусны сийвэнгийн хэвийн түвшинг хангаж чадна. Хаврын улиралд, шинэ жимс жимсгэнэ, хүнсний ногоо байхгүй, зоорины ногоонд агуулагдах витамин С-ийн агууламж буурсан байдаг тул ард иргэд витамин С-г нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг. Гэхдээ витамин С нь хүчил (аскорбины хүчил) учраас ходоодны хүчиллэг ихсэлтийн эмгэгтэй хүмүүст хүчиллэгийг нэмэгдүүлэх, улмаар шархлаа үүсгэж болзошгүй.

Золзаяа: Хэвийн өсөлт бойжилттой хүүхэд бол ямар нэгэн нэмэлт витамин уух шаардлагагүй

Arslan.mn

"Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний төв-II" Хүүхдийн тасгийн уушгины эмч

Хүүхдийн эмч нарын зүгээс витамин Д өгөхийг л зөвлөдөг. Монгол орны бүс нутгийн онцлогоос шалтгаалан 0-5 насны хүүхдүүдэд Д витаминыг эмчийн зөвлөгөөний дагуу ууна.

Харин зарим тохиолдолд буюу эрдэс бодис, шим тэжээлийн дутагдалтай, тураал, цус багадалттай хүүхдүүдэд л мулти витаминыг зөвлөдөг. Хэвийн өсөлт бойжилттой хүүхэд бол ямар нэгэн нэмэлт витамин уух шаардлагагүй.

Манай тасгаар сардаа 300-350 хүүхэд эмчлүүлж байна. Эмчлүүлээд гарч байгаа хүүхдүүдийн ээжүүдээс ирдэг хамгийн их асуулт нь хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ л гэдэг асуулт байдаг. Хүний бие физиологийн дархлаа бол маш ухаалаг эрхтэн. Заавал нэмэлтээр олон төрлийн витамин, нэмэлт ямар ч шаардлагагүй. Харин өөрийнх нь үндсэн дархлааг хэрхэн чадамжтай байлгах вэ гэдэг л чухал.

Хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр хоолло гээд байдаг шалтгаан нь хүүхэд зургаан сар хүртлээ эхийн сүүнээс Иммуноглобулин А гэх хүний дархлаанд оролцдог фегментыг авдаг. Эхийн сүүнээс өөр юунд ч энэ төрлийн фегмент байхгүй. Шинжлэх ухаанаар ч гаргаж аваагүй.

Үүнээс гадна хүүхдийг зөв зохистой хооллох хэрэгтэй. Тэгэхдээ хүүхдийн хоолны сахарын агууламжийг багасгаж, хүүхдэд хэрэгтэй, ашигтай хоол тэжээлийг өгөх хэрэгтэй. Мөн орой 21:00 цагт хүүхдийг унтуулах, тоглох, хөдлөх боломжийг маш сайн хангах хэрэгтэй.
Үүнээс гадна тухайн хүүхэд ямар нэгэн суурь эмгэггүй байх нь чухал. Суурь эмгэгт рахит, тураал, цус багадалт, хөөнгө мариа, диатиз зэрэг ордог. Ийм эмгэггүй хүүхдийн өөрийн дархлаа нь хангалттай чадамжтай байдаг.
Монголчуудын хувьд нарны гэрэл бага тусдаг учраас витамин Д дутагдал их байдаг. Түүнээс шалтгаалаад рахит үүсэх эрсдэлтэй байдаг. Тийм учраас 0-5 насны хүүхэд өдөр болгон витамин Д ууна. Тэгэхдээ улирал, биеийн байдлаас шалтгаалан витамин Д-г хэрэглэх тун нь өөр өөр байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
3
653889
9 эможи

Б.Тамир
2024-01-14 21:39
монгол улсын бүх хүмүүс мэдлэггүйгээсээ болж эрүүл мэндээрээ хохирцгоодог энэ бүхнийг зохицуулж өгөх системтэй ажил одоогийн энэ засгийн газраас гардаггүй бид ийм замбараагүй байж болохгүйшүүдээ эрүүл мэндийн салбарын хүн ер нь энэ төрд байна уу даа ?
Ө.Буяночир
2024-01-14 21:39
энэ чухал мэдээллийг маш олон хүнд том ажил хэрэгжүүлэн хүргээсэй гэж бодож байна төрөөс дэмждэг ч юм уу эсхүл эрүүл мэндийн салбарын хүмүүс нь өөрсдөө төрд гарч ирээд шийдвэртэй алхмууд хийгээч
Ц.Баатархүү
2024-01-14 21:38
энэ монгол хүмүүс маш их хордож байна аа бас эрүүл мэндийн тал дээр мэдлэг боловсрол маш дутмаг байна энэ бүхнийг нэх сайхан зохицуулж өгөхгүй бол олон хүмүүс мэдлэггүйгээсээ болж хохирцгоож байна миний бодлоор эрүүл мэндийн салбарын хүн энэ төрд гарч ирвэл энэ мэт эрүүл мэндийн боловсролын дутмаг байдал алга болно гэж бодож байна
Б.Наранхүү
2024-01-14 21:36
Монгол улсын эрүүл мэндийн чанар шаардлага стандарт нээрээ үнэхээрийн дутмаг байна аа. Энэ мэт хэрэгтэй мэдээллүүд арван жилийн боловсролд хүртэл орж байх хэрэгтэй гэвч одоо хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсрол маш муу байгаа. Тэгэхлээр бид энэ улсынхаа эрүүл мэндийн боловсролыг зохицуулахын тулд эрүүл мэндийн салбарын хүнийг улсын хэмжээнд шийдвэр гаргуулдаг байх хэмжээнд аваачмаар байна.
Б.Уяанга
2024-01-13 16:22
маш хэрэгтэй зөвлөгөө бусдад хүргэж байна гэхдээ бид энэ эрүүл мэндийн бүхийл асуудалыг арилгахын тулд энэ төр засгаа эрүүл мэндийн салбарын хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй байна. тэхгүй бол одоогын ийм асуудалтай нийгэм хэвээрээл байх болно
Зочих
2024-01-09 17:14
НERBALYET BOL JINHEHE UBCHINII UUR
keyboard_arrow_up