Умайн хүзүүний эсийн шинжилгээг АШУҮИС-ийн төв эмнэлэгт ЭМД-ын 70 хувийн хөнгөлөлтөөр хийж байна Умайн хүзүүний эсийн шинжилгээг АШУҮИС-ийн төв эмнэлэгт ЭМД-ын 70 хувийн хөнгөлөлтөөр хийж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Умайн хүзүүний эсийн шинжилгээг АШУҮИС-ийн төв эмнэлэгт ЭМД-ын 70 хувийн хөнгөлөлтөөр хийж байна

2024 оны 1 сарын 22

Arslan.mn

Умайн хүзүүний хорт хавдар дэлхий нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын гуравдугаарт, хавдрын шалтгаант нас баралтаар хоёрдугаарт жагсдаг аж. Монгол улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эмэгтэйчүүдийн нас жил ирэх тусам залуужиж байгаа бөгөөд жилд 300 орчим эмэгтэй энэ хавдраар нас бардаг байна.  Тиймээс уг хавдраас урьдчилан сэргийлэхэд авдаг PCR шинжилгээг ЭМД-д хамруулсан байна. 

Тодруулбал, хувийн эмнэлгүүдэд 70-150 мянган төгрөгөөр хийгддэг Умайн хүзүүний эсийн шинжилгээг АШУҮИС-ийн төв эмнэлэгт ЭМД-ын 70 хувийн хөнгөлөлттэйгөөр 49,000 төгрөгөөр хийхээр болжээ.

Умайн хүзүүний эсийн шинжилгээг улс даяар 30-60 насны эмэгтэйчүүдэд урьдчилан сэргийлэх үзлэгээр хийдэг байна. Гэхдээ заавал 30-иас дээш насныхан гэж хязгаарлалгүй бэлгийн харилцаанд орсон л бол эмэгтэйчүүд гурван жил тутамд тус шинжилгээг хийлгэснээр умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой аж.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
654187
7 эможи

E.Erdenetsetseg
2024-01-23 22:08
Яг энэ чаддаг мэддэг туршлагатай эрүүл мэндийн салбарын хүмүүс төрд орж болдоггүй юм болоо??? Дандаа нэг бизнесийн хүмүүсээр дүүрсэн байхын
B.Boldsaihan
2024-01-23 22:08
Хөнгөлж байгаа нь сайн хэрэг гэхдээ эрүүл мэндийн салбарын хүн энэ төрд улсын их хурлын гишүүн болоод гараад ирвэл илүү их хэрэгтэй ажлуудыг эхлүүлээд явах бол уу гэж бодож байна аа.
T.Suhbaaatar
2024-01-23 22:07
Эрүүл мэндийн салбарын хүн энэ төрд байх хэрэгтэй байндаа өчнөөн өвчин зовлонгийн асуудал нэмээд маш их замбараагүй төрийн эрүүл мэндийн үйлчилгээ байгаа ганц үйлчилгээ хөнгөлөхийнхөө хажуугаар маш олон зүйлсийг залруулмаар байна аа бас энэ төрөөр эрүүл мэндийн салбарын хүн байхгүй байх шиг байна яг чадвартай мэдлэгтэй туршлагатай энэ салбарт нь байж үзсэн хүн энэ төрд гарахын бол энэ их замбараагүй байдал байхгүй болно гэж бодож байндаа
D.Gansuh
2024-01-23 17:27
hungulultuus gadna mung awhaa bolh heregtei eruul mendiin daatgaliig hun bur hangalttai tulj baigaa ard irgedees datgal tatwaraa bol tur hangalttai awj bgaa harin odoo eruul mendiin en salbaraa ard irgeddee zoriulan ard shinechleh heregtei baina aa bas en turuud y gen eruul mendiin salbariin hun baidag umuu????
Б.Гантулга
2024-01-23 17:18
emegteichuudiin uzleg onoshlogoo unegui boloh heregteishdee emegteichuudiin eruul mendiin asuudal mash ih zardal bii bolgodog teged bas en turiin eruul mendiin systemee shinechlemeer bainaa. Aldaa tutagdal mash ih baina aa bas bid en turd baigaa ulsiin ih hurliin gishuud dund medlegtei chadwartai eruul mendiin salbariin huniig oruulmaar baina aa chadwarlag umaa hiij meddeg hun l en turd dutaad baina aa
Лхагвадэмбэрэл Наранцэцэг
2024-01-22 12:55
Хаяг нь хаана вэ
АШУҮИС

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up