ТОДРУУЛГА: Галын улмаас 14 хүн Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 5 хүний биеийн байдал хүнд байна
2024 оны 1 сарын 24
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч, их хэмжээний гал гарсан. Онцгой байдлын албаны гурван алба хаагч дэлбэрэлт болох үед эсрэг уулзвараас 40 орчим метр шидэгдэн харамсалтайгаар амь насаа алдсан.
Галын улмаас ГССҮТ-д хэчнээн хүн хүргэгдсэн, биеийн байдал нь ямар байгаа талаар ГССҮТ-өөс тодруулахад "Галд өртсөн нийт 14 хүнийг ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд авчирсан. Эдгээр хүмүүсийн дөрөв нь анхны тусламж аваад буцсан. Таван хүний биеийн байдал хүнд Эрчимт эмчилгээний тасагт, таван хүн Түлэгдлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. 4 хүн эмнэлгийн тусламж авч, эмнэлгээс гарсан. " гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
654249
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: