Н.Нарансайхан: Цөсний чулуутай хүмүүст баруун далруугаа чилж өвдөх шинж илэрнэ Н.Нарансайхан: Цөсний чулуутай хүмүүст баруун далруугаа чилж өвдөх шинж илэрнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Н.Нарансайхан: Цөсний чулуутай хүмүүст баруун далруугаа чилж өвдөх шинж илэрнэ

2024 оны 1 сарын 26

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ) жилд дунджаар 1500 орчим хүнд  дурангийн аргаар цөсний хүүдий авах мэс заслыг хийдэг байна.  Энэ удаа цөсний өвчлөлийн талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч Н.Нарансайхан дараах зөвлөгөө мэдээллийг өглөө.

Цөсний хүүдий нь хэвлийн баруун талд байрлах жижиг уутанцар, лийр хэлбэрийн эрхтэн юм. Цөсний чулуутай хүмүүст ихэвчлэн хэвлийн баруун нуман доогуур өвдөх, гэдэс дүүрч цанхайх, аюулхайд өвдөх шинж илэрнэ. Мөн баруун далруугаа чилж өвддөг. Эдгээр шинж тэмдгийг хүмүүс архаг нойр булчирхайн үрэвсэл, ходоодны үрэвсэлт өвчнүүдтэй андуурч, эмийн эмчилгээ хийлгэдэг. Энэ нь өвчнийг даамжруулах, өвчлөл хүндрэхэд нөлөөлдөг.

Цөсний чулуутай хүмүүс ямар шинжилгээ хийлгэх ёстой вэ?

Энэ өвчнийг оношлох хамгийн энгийн арга нь хэвлийн эход харуулах юм. УХТЭ нь жилдээ дунджаар 1200-1500 орчим цөсний дурангийн мэс засал хийж байна. Дурангийн мэс засал нь зүслэг бага, өвчтөндөө зовиур шаналгаа багатай. Эмнэлэгт хэвтэх ор хоног бага байдаг.

Цөсний чулуу үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйл нь юу вэ?

Цөсний хүүдийн ургацаг нь таргалалт, чихрийн шижин, даралт ихсэх зэргээс болж үүсэх нь бий. 

  • Таргалалт
  • Удаан хугацаагаар хоол идэхгүй байх
  • Хоолны буруу дэглэм
  • Амьдралын хэв маяг
  • Хорт зуршил гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг.

Ард иргэддээ хандаж хэлэхэд, эмийн зааваргүй цөс хөөх, шингэлэх эмийг хэрэглэхээс татгалзаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
654317
8 эможи

keyboard_arrow_up