Н.Баярбат: Эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсан иргэд ходоодны хорт хавдрыг эрт үед нь мэдэх тохиолдол их байна Н.Баярбат: Эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсан иргэд ходоодны хорт хавдрыг эрт үед нь мэдэх тохиолдол их байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Н.Баярбат: Эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсан иргэд ходоодны хорт хавдрыг эрт үед нь мэдэх тохиолдол их байна

2024 оны 1 сарын 29

Arslan.mn

Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ) нь ходоодны хорт хавдрыг дурангийн аргаар авах мэс заслыг эмчилгээндээ бүрэн нэвтрүүлсэн.  Энэ удаа ходоодны хорт хавдрын талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч Н.Баярбат дараах зөвлөгөө мэдээллийг өглөө.

-Ходоодны хорт хавдар үүсэх гол шалтгаан нь юу вэ?  

Ходоодны хорт хавдар нь дэлхий нийтэд өвчлөлийн тоогоор тэргүүлэх хавдрын тоонд ордог. Монгол Улсын хувьд 2022 оны судалгаагаар хорт хавдрын шалтгаант нас баралтын тоогоор хоёрдугаар байранд орсон. 

Үүсэх шалтгаан нь хеликовактерын шалтгаант ходоодны архаг хатингаршилт үрэвсэл, ходоодны шархлаа, амьдралын буруу хэв маяг, амьдралын буруу хэв дадал, давсны хэт өндөр хэрэглээ, хорт зуршил гэх мэт шалтгаанаас үүдэж ходоодны хорт хавдар үүсэх нь элбэг. 

-Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоогоор ходоодны хорт хавдрын тохиолдол бүртгэгдэж байна уу? 

Эрт илрүүлэг үзлэг оношилгоогоор ходоодны хорт хавдрын хожуу шатанд оношлогдох тоо эрс багассан. Хавдрын онош сонссон иргэдийн дийлэнх нь эрт үедээ илрүүлсэн байсан. Иргэд ч эрт үедээ илрүүлээд эмчилгээгээ эрт эхлүүлэн амьдралын чанараа дээшлүүлж байгаадаа талархалтай байгаа. Өөрт ямар нэгэн зовуурьгүй байх үедээ хавдрын оношоо эрт илрүүлж, эмчилгээгээ эхлүүлээд явж байгаа хэд хэдэн тохиолдол байна. 

-Ходоодны хорт хавдрын үед ямар шинж тэмдэг илрэх вэ? 

Ходоодны хорт хавдын эхэн үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Хоол идэх үед шингэц муудах, дотор муухайрах шинж тэмдгээр илэрдэг. Хожуу шатандаа орсон үедээ хэвлий, аюулхай орчмоор өвдөх, хоол идэхэд горойж тээглэх, юм идсэний дараа аюулхай орчмоор юм тээглэх, бөөлжих, нэг удаа идэх хоолны хэмжээ багасах, шалтгаан тодорхойгүйгээр турах, цус багадалтанд орох зэрэг шинж тэмдэг илэрдэг. 

-Ямар шинжилгээгээр илрүүлэх боломжтой вэ? Ямар насныхан илүү өвдөх магадлалтай байна. 

Хамгийн гол шинжилгээ бол ходоод, улаан хоолойг дурандаж, эд эсийн шинжилгээ авах юм. Эрт үедээ оношлогдвол эмчлэгдэх бүрэн боломжтой. Монгол Улсад хийгдсэн судалгаанаас харахад ходоодны хорт хавдрын 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогдсон байдаг. 45-аас дээш насныхан өвдөх тохиолдол их байна. Ходоодны хорт хавдрыг эрт үед нь оношилвол ходоодны салст хуулах эмчилгээг дурангийн аргаар хийх боломжтой. Мөн ходоод мэс заслын аргаар тайрах, химийн аргаар эмчлэх боломжтой. УХТЭ нь дээрх бүх эмчилгээг хийж байна. 

-Ходоодны хорт хавдар болон ходоодны бусад өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

Хамгийн түрүүнд хоолны буруу хэвшлээс татгалзах хэрэгтэй. Хэт халуун хоол хэрэглэхгүй байх, удаан хугацаагаар хоол идэхгүй байж байгаад гэнэт их идэх, идчихээд хэвтэх, давсны хэт хэрэглээ, хорт зуршил зэргийг багасгах хэрэгтэй. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654339
1 эможи

Saraa
2024-06-13 19:33
Uneheer setgeltei mundag emch shuu. Tanid urgelj bayarlaj, talarhaj yavdag shuu.
Galsanbaatar Badamgarav
2024-01-30 08:12
Mundag chadvartai emch shuu.
H.Saruulchimeg
2024-01-29 21:09
tur zasag edgeer sain emchnaraa tultal demjeesee tegeh um bol uunees iluu delhiin buhiil anagaah uhaanii mes zasliig hiij chadna shuu dee bolohgui bol eruul mendiin salbart ajillaj baisan turshlagatai humuus uursduu turd garah heregtei bainshuu
D.Namkhai
2024-01-29 21:08
бид энэ эрүүл мэндийн салбарыг илүү дээр байдлаар зохион байгуулах хэрэгтэй байна тэр даатгал болон эмч нарын цалин гэх мэт асуудлууд байна бас миний бодлоор эрүүл мэндийн салбарын хүмүүс өөрсдөө төрд ороод энэ бүх асуудлыг зохицуулж болохгүй юуу ??? мэдлэгтэй туршлагатай хүмүүс арай өөр хандандаа
A.Togoldor
2024-01-29 21:08
энэ хавдар тэмбүү гэх мэт маш олон өвчлөл монгол улсаар дүүрлээ эрүүл мэндийн салбарын мундаг хүмүүс яагаад өөрсдөө төрд гарч болдоггүй юм бэ?? Танар минь гарч байж бид нарын өвчлөл байхгүй болно шүү дээ
B.Erdenedalai
2024-01-29 21:08
эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа системийг илүү сайжруулах шаардлагатай гэж бодож байна одоо бол хавдраас гадна өчнөөн өвчлөл ихэслээ тийм болохлоор улс даяар эрүүл мэндийн боловсрол болон энэ салбараа бүрэн гүйцэт дээшлүүлэх хэрэгтэй байндаа. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан хүн л энэ төрд гарч байж бүхий л эрүүл мэндийн асуудлыг системтэйгээр зохицуулж чадна байхаа
D.Saihanbielg
2024-01-29 21:07
монголчууд минь биеэ бодон эрт оношлуулж байгаарай нэг өвдчихвөл хэцүү шүү бас энэ эрүүл боловсролыг илүү сайжруулмаар байгаа төр засаг нь нэг бодлоготой арга хэмжээ авч ажил эхлүүлээсэй гэхдээ бид ийм замбараагүй байдлаа илүү нарийн мэргэжлийн эрүүл мэндийн салбарынх нь хүнээр удирдуулбал энэ өвчлөл замбараагүй байдал арилна шүү
зочин
2024-01-29 11:06
эрт илрүүлэг хүн амд маш их тус болсон. ядаж эмчид байнга үзүүлж байх хэрэгтэй дөлөөд явах биш очоод үзүүлэх нь зүйтэй гэж ойлгуулсан.
УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up