М.Түвшинбаяр : Хоёрдугаар эмнэлэг нь хөхний эхэн үеийн хорт хавдрыг ХӨЛДӨӨХ аргаар авах мэс заслыг НЭВТРҮҮЛЛЭЭ М.Түвшинбаяр : Хоёрдугаар эмнэлэг нь хөхний эхэн үеийн хорт хавдрыг ХӨЛДӨӨХ аргаар авах мэс заслыг НЭВТРҮҮЛЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

М.Түвшинбаяр : Хоёрдугаар эмнэлэг нь хөхний эхэн үеийн хорт хавдрыг ХӨЛДӨӨХ аргаар авах мэс заслыг НЭВТРҮҮЛЛЭЭ

2024 оны 1 сарын 30

Arslan.mn

Улсын Хоёрдугаар Төв эмнэлгээс та бүхэнд зориулан цуврал видео зөвлөмжийг хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа  Ерөнхий мэс заслын тасгийн эмч М.Түвшинбаяр хөхний хорт хавдар өвчний талаарх дэлгэрэнгүй зөвлөгөөг хүргэж байна. Түүний хувьд УХТЭ-т есөн жил ажиллаж байгаа бөгөөд хөхний чиглэлийн мэс заслаар дагнаж ажиллаж байна.

-Хөхний хортой хавдрын үед гарах шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

Хөхний өвчлөл нь Монгол Улсад түгээмэл байгаа өвчлөлийн тоонд ордог. Хөхний хортой хавдраар өвдсөн иргэд нийт хавдрын зургадугаар байранд явдаг бол эмэгтэйчүүдийн хавдрын дөрөвдүгээр байранд эрэмбэлэгдсэн байдаг. 

Монгол Улсад жилд дунджаар 250-300 орчим хөхний хорт хавдрын шинэ тохиолдол оношлогдож, бүртгэгдэж байгаагийн 70 орчим хувь нь 45-55 насныхан байна. Тийм учраас 40 наснаасаа эхлээд урьдчилан сэргийлэх үзлэгтээ орж байх хэрэгтэй

Хөхний хавдрын эхэн үед өвдөх зовуурь байдаггүй. Тэгэхдээ ерөнхий хавдрын шинж тэмдэг болох ядрах, турах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Үүнээс гадна хөхөөр өвдөх, хавдах, чинэрэх, улайх, арьс улайх зэрэг шинж тэмдэг илэрч эхэлвэл нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Үүнээс гадна өвдөлтгүй хэрнээ таны хөхөн дотор ямар нэгэн зүйл тэмтрэгдэж байвал эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй. Гарт тэмтрэгдэх хэмжээний томроно гэдэг нь хавдар томорч байгаагийн шинж тэмдэг. 

Монгол орон даяар хэрэгжиж буй эрт илрүүлэг, үзлэг оношилгооны аянд маш их талархаж байгаа. Учир нь олон үйлчлүүлэгчид эрт үеийн хөхний хорт хавдрын тохиолдлууд маш их оношлогдож байгаа. Эрт үедээ хавдраа илрүүлвэл эмчилгээний амжилт өндөр байдаг. Өөрөөр хэлбэл бүрэн эдгэрэх магадлал нь 98 хувь байдаг. 

-Хөхний хавдар үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг нэрлэвэл.  

Хамгийн том хүчин зүйл нь удамших байдаг. Таны эмэгтэй талын хүмүүс дунд хөхний хавдраар өвчилж байсан хүн байсан бол энэ хавдраар өвчлөх магадлал өндөртэй. Үүнээс гадна таргалалтаас үүдэлтэйгээр хөхний хорт хавдар үүсэх тохиолдол бий. Мөн гармон, дааврын эмчилгээг нэг жилээс дээш хийлгэх,  төрөөгүй байх зэрэг нь энэ төрлийн өвчнөөр өвдөх магадлал өндөртэй. 

Эмэгтэйчүүд усанд орж байх үедээ хөхөө угаахдаа тэмтрээд үзэх хэрэгтэй. Энэ явцад танд ямар нэгэн хөндүүр зовуурь мэдрэгдэх, масс мэдрэгдэх, хоёр сугаа шалгаж, ямар нэгэн зүйл тэмтрэгдвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй. 

-УХТЭ-ээс энэ төрлийн ямар эмчилгээ, үйлчилгээг үзүүлж байна вэ? 

Манай эмнэлэг нь хөхний хортой хавдрыг эмчлэх чиглэлээр Монголдоо анх удаа PET-CT төхөөрөмжөөр эмчилгээг хийж байна. Мөн хөхний хорт хавдрын хими эмчилгээ, гармон эмчилгээнээс гадна хөхний хоргүй хавдрыг зүслэггүйгээр соруулах ажилбарыг хийж байна. Үүнээс гадна бид шинээр хөхний хортой хавдрыг эхний үед нь буюу нэг см-ээс бага тохиолдолд хөлдөөх мэс заслыг амжилттай нэвтрүүлээд байна. 

ВИДЕО: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654382
3 эможи

УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up