Б.ХИШИГЖАРГАЛ: УНТЭ-ийн дэргэдэх “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв“-ийн барилгын ажил энэ онд эхэлнэ Б.ХИШИГЖАРГАЛ: УНТЭ-ийн дэргэдэх “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв“-ийн барилгын ажил энэ онд эхэлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Б.ХИШИГЖАРГАЛ: УНТЭ-ийн дэргэдэх “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв“-ийн барилгын ажил энэ онд эхэлнэ

2024 оны 2 сарын 07

Arslan.mn

Улсын ууган эмнэлэг болох Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн хамт олон 2023 онд хийсэн ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. 

Arslan.mn

Хурлыг нээж, УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид 2023 оны үйл ажиллагаагаа дүгнэж, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөхөөр цуглаад байна. Манай хамт олон 2023 онд амжилт бүтээл ихтэй, салбартаа манлайлан ажилласан гэдгийг онцгойлон хэлмээр байна. 

Өнгөрсөн онд манай эмнэлгээс хоёр баг "Алло болон Ауто цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн", "Өвдөг, мөрний нөхөн сэргээх мэс заслын тусламж, үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлсэн үр дүн" бүтээлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Төрийн шагнал" хүртсэн. 

Бид 2023 онд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжин үр ашигтай ажилласан санхүүжилтээс 2,1 тэрбум төгрөгийг эмнэлгийн засвар үйлчилгээнд зарцуулсан бол ЭМЯ-ны хөрөнгө оруулалт болох 879 сая төгрөг, өөрийн санхүүжилтээр 870 сая төгрөг буюу нийт тоног төхөөрөмж шинэчлэх ажилд 1,7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. 

Тэгвэл энэ онд улсын төсвийн хөрөнгөөр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгыг ажлыг эхлүүлэхэд шаардлагатай 43 тэрбум, эмнэлгийн гадна фасад шинэчлэх ажилд 3 тэрбум, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 5,5 тэрбум төгрөгийг тусгуулж чадсан. 

Мөн Олон улсын атомын газраас эмчилгээ, үйлчилгээнд нэн шаардлагатай Спект СТ аппарат авах 3 тэрбум төгрөгийг авахаар болсон. Эдгээр ажил хэрэгжиж эхэлвэл бидний эмчилгээ, үйлчилгээ хэдэн шатаар ахих боломжтой болох юм." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах баг 53 мэс засал хийж 200+, Бөөр шилжүүлэн суулгах баг 39 мэс засал хийж 300+, үүдэл эс шилжүүлэн суулгах баг 2 мэс заслыг амжилттай хийж олон улсад энэхүү амжилтаа тайлагнан  “Эрхтэн шилжүүлэн суулгах олон улсын хурал”-ыг найм дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ. 

Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг нь нийт 824 эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр ард иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. 

Arslan.mn

Эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд 2023 онд 89 эмч, эмнэлгийн мэргэжилтэн өндөр хөгжилтэй орны 15 байгууллагад сургалтанд хамруулжээ. Мөн 120 эмч, эмнэлгийн мэргэжилтэн Олон улсын хурал семинарт оролцсон байна. Мөн сувилагчдын ажлын ачааллыг бууруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. 

Мөн энэ үеэр ажил үүргээрээ бусдыгаа манлайлан ажилласан шилдэг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тодруулан ЭМЯ болон Ерөнхий захирлын нэрэмжит шагналыг олгосон юм. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654564
0 эможи

DR. PRADHAN
2024-03-03 08:23
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. PRADHAN
2024-03-03 08:23
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Д. Тэрбиш
2024-02-07 22:01
Хамт олондоо мэнд хүргэж амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
keyboard_arrow_up