“Монгол улсын ДОХ,сүрьеэгийн оношилгооны сүлжээний оновчтой байдлыг тодорхойлж хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо “Монгол улсын ДОХ,сүрьеэгийн оношилгооны сүлжээний оновчтой байдлыг тодорхойлж хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Монгол улсын ДОХ,сүрьеэгийн оношилгооны сүлжээний оновчтой байдлыг тодорхойлж хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо

2023 оны 12 сарын 15

Arslan.mn

ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд 21 аймгийн нэгдсэн эмнлэг, БОЭТ, 9 дүүргийн эрүүл мэндийн төв, төрөлжсөн мэргэжлийн 6 эмнэлэг, Энэрэл, хорихын эмнэлэг, 330 сумын эрүүл мэндийн төв, 225 өрхийн эрүүл мэндийн төв зэрэг ДОХ, сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудад “Оношилгооны сүлжээг оновчтой болгох /Diagnostic network optimization (DNO)” үнэлгээ хийгдэж байна.

Энэхүү үнэлгээний хүрээнд FIND байгууллагаас доктор Випин Кумар, доктор Жессика Маркби нар ирж, ЭМЯ, ХӨСҮТ, 8 аймаг, 9 дүүргийн тархвар судлаач, лабораторийн эмч нар, сүрьеэгийн зохицуулагч эмч нар, төв эмнэлгүүдийн нийт 80 гаруй оролцогчдод сургалт зохион байгууллаа.

Diagnostic network optimization (DNO) буюу оношилгооны сүлжээний оновчлол нь шинжилгээний хэрэгцээ, ачаалал, төхөөрөмжийн ашиглалт, үр ашиг, хүртээмж, бодит амьдралд нийцтэй байдлыг үнэлдэг газарзүй орон зайн сүлжээний дүн шинжилгээ хийх арга юм.

Сүүлийн жилүүдэд Глобаль сангийн санхүүжилтээр GeneXpert, зөөврийн дижитал рентген зэрэг сүрьеэгийн оношилгооны тоног төхөөрөмжийг олноор ханган нийлүүлсэн ч Ковид-19 цар тахлын улмаас илрүүлэлт, эмчилгээний хамрагдалт бага байсаар байна. Одоогийн тусламж үйлчилгээний хүртээмж, тоног төхөөрөмжийн ашиглалт, үр ашгийг тодорхойлж, оношилгооны сүлжээний хүчин чадлыг үнэлснээр цаашид ДОХ,сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх стратегийн хүрээнд оношилгооны хүртээмжийг сайжруулах, хүчин чадлыг бэхжүүлэх, оношилж чадаагүй байгаа тохиолдлын илрүүлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654698
0 эможи

keyboard_arrow_up