Хамрын хөндийн хавдартай 1 сартай нярайд дурангийн МЭС ЗАСАЛ амжилттай хийжээ Хамрын хөндийн хавдартай 1 сартай нярайд дурангийн МЭС ЗАСАЛ амжилттай хийжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хамрын хөндийн хавдартай 1 сартай нярайд дурангийн МЭС ЗАСАЛ амжилттай хийжээ

2024 оны 2 сарын 16

Arslan.mn

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар төрөлхийн хамрын хөндийн хавдартай 1 сартай нярайд дурангийн мэс заслыг амжилттай хийсэн байна. 

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Чих хамар хоолойн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Дэлгэрмаа  " Өнөөдөр миний хувьд эмчийн мэргэжлээрээ, эмч залуусаараа бахархах бахархлын өдөр байлаа.

Хамрын хөндийн төрөлхийн хавдартай 1 сартай нярайд дурангаар хавдар авах мэс заслыг анх удаа хийв. Зэргэлдээх хагалгааны өрөөнд 2 настай төрөлхийн сонсголгүй хүүхдэд сонсгол оруулах дунгийн суулгацын мэс засал хийлээ.

ЭХЭМҮТийн Чих хамар хоолойн залуу мэс засалч нар, МХНТ-ийн нойрсуулагч эмч , сувилагч … та нар үнэхээр мундаг, супер!" хэмээн бичжээ. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654753
5 эможи

keyboard_arrow_up