ЭЛЭГНИЙ “Д“ ВИРУСИЙН халдвартай иргэдийг ОХУ-ын Буриад Улсад эмчилнэ ЭЛЭГНИЙ “Д“ ВИРУСИЙН халдвартай иргэдийг ОХУ-ын Буриад Улсад эмчилнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ЭЛЭГНИЙ “Д“ ВИРУСИЙН халдвартай иргэдийг ОХУ-ын Буриад Улсад эмчилнэ

2024 оны 2 сарын 26

Arslan.mn
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михайл Мурашкотой Улаан-Үд хотноо уулзаж, хоёр орны эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг улам өргөжүүлэх асуудлаар хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрийн хүрээнд шийдэлд хүрсэн нэг асуудал нь гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг ОХУ-д тэр дундаа хил залгаа Буриад улсын эрүүл мэндийн байгууллагад эмчлэх асуудлаар тохиролцоонд хүрсэн юм.

Монгол Улс, ОХУ-ын Эрүүл мэндийн сайд нарын уулзалтаар яригдаж тохиролцоонд хүрсэн зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, ялангуяа гепатитын Д вирустэй иргэдийг ОХУ-д хийж буй эмчилгээнд хамруулах талаар манай талаас тавьсан саналыг судлах зорилгоор ОХУ-ын Буриад улсын Эрүүлийг хамгаалахын сайд Е.Ю.Лудуповагаар ахлуулсан баг Монгол Улсад энэ сарын 25-наас айлчилж байна.

Arslan.mn

Тэгвэл өнөөдөр ОХУ-аас ирсэн ажлын хэсгийнхэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Элэгний клиник, Гепатит, энтеровирусийн лаборатори, Бүрэн геномын шинжилгээ (NGS)-ний лаборатори, Дархлаажуулалтын алба зэрэг газруудын үйл ажиллагаатай танилцаж, эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, санал солилцлоо.

Тус үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал О.Батбаяр, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашдагма, Нэгдсэн лабораторын албаны дарга Б.Бумдэлгэр, ОХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны Монголыг хариуцсан зөвлөх Чирипов даба-Жалсан Шагжиевич, Эрүүлийг хамгаалахын сайдын зөвлөх Оканина Ольга Сергеевна, Эрүүлийг хамгаалах яамны харьяа улсын төсөвт “ДОХ-ын халвараас урьдчилан сэргийлэх тэмцэх төв”ийн ерөнхий эмч Баглаева Светлана Сергеевна зэрэг албаныхан оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцан, туршлага солилцохоор ирсэн хүндэт зочдод талархал илэрхийлж, цаашид гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг ОХУ-д тэр дундаа хил залгаа Буриад улсын эрүүл мэндийн байгууллагад эмчлэх ажлыг эхлүүлэх болсон талаар дурдсан юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654999
2 эможи

D.Enkhtuya
2024-02-28 11:10
Монгол улсад эрүүл мэндийн салбарын мундаг хүмүүс маш их байна эдгээр хүмүүсээс зөвлөгөөгөө аваад явчихвал улсын хэмжээнд олон өвчин алга болохоор байна даа
saihanbileg
2024-02-28 11:10
Эрүүл мэндийн салбарын хүмүүс өөрсдөө төрд гараад улсын хэмжээнд хэрэгтэй шийдвэрүүдийг хиймээр байх юм аа бизнесийн салбарын хүмүүсээс эрүүл мэндийн тал дээр олигтой шийдвэр гарахгүй байх юм аа
A.Baterden
2024-02-28 11:10
Монгол улсад элэгний вирусээс гадна маш их өвчлөл байна шүү дээ тэр болгонд ингээд гадаад яваад байх юм уу ??? эртхэн энэ асуудлыг дорвитой шийдмээр байна төр засагт байгаа ГИШҮҮДЭЭ !!! болохгүй бол эрүүл мэндийн салбарын хүмүүсээсээ суралц тэр хүмүүсээр бодлого гаргуул !!!
D. Ariunjargal
2024-02-28 11:09
энэ их том зардал гарган шүү дээ төр засагт байгаа хүмүүс эрүүл мэндийн салбарын хүмүүсийнхээ үгийг сонсооч ээ эдгээр хүмүүсээрээ зөв бодлогын гаргуулаач ээ харь улс руу очиж байхаар монгол улс дотроо бүхий л өвчний асуудлыг шийдэж арилгах бүхий л боломж байна шүү дээ.
G.Boldbaatar
2024-02-28 11:09
хэрвээ манай монгол улсад эрүүл мэндийн салбарын хүмүүс нь төрийн хэмжээнд бодлого гарган шийддэг байсан бол одоо ингэж өөр улс руу очоод байх шаардлагагүй байх байсандаа
Дурсамж
2024-02-26 22:34
Буриад эмч нараас казах эмч нар нь илүү сайн шүү. Бага байхад казах эмч нар яг л онош тогтоож эмчилдэг байсан . Буриад эмч нар согтуудуу нечиго нечигоол гэдэг байсаншдээ
keyboard_arrow_up