ГССҮТ-ийн эмч нар Дорнод аймагт цээжний хөндийн битүү гэмтэл авсан иргэнд мэс засал хийжээ ГССҮТ-ийн эмч нар Дорнод аймагт цээжний хөндийн битүү гэмтэл авсан иргэнд мэс засал хийжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 15, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ГССҮТ-ийн эмч нар Дорнод аймагт цээжний хөндийн битүү гэмтэл авсан иргэнд мэс засал хийжээ

2024 оны 2 сарын 28

Arslan.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг Дорнод аймагт ирж, яаралтай мэс засал хийжээ.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр олон хавирганы тогтворгүй хугарал болон цээжний хөндийн битүү гэмтэл авсан иргэнд мэс засал хийснээр өвчтөний биеийн байдал тогтворжиж, мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байна.

ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд дээрх төрлийн эмчилгээг эх орондоо нутагшуулж, зургаа дахь жилдээ энэхүү тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. Энэ хүрээнд алсын дуудлагаар 18 аймагт очиж яаралтай мэс засал хийхээс гадна тухайн орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр чадавхжуулах сургалтыг явуулдаг аж. Тухайлбал, Дорнод аймагт мэс засал хийхдээ орон нутгийн эмч сувилагч нартай хамтран ажилласан байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655049
0 эможи

Ariunbat
2024-03-02 14:02
Одоо нээрээ энэ Монгол улсад маш их зовлон нэмэгдэж байна аа аль болох үүнтэй адилаар олон улсаас суралцаад явах хэрэгтэй байгаа шүү бас эрүүл мэндийн салбарын хүмүүс бодлогоо гаргаад улсын хэмжээнд шийдэл хэрэгжүүлдэг байгаасай
A.Dolgorsuren
2024-03-02 14:02
Энэ их мэдлэг чадвартай байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүсээс энэ улс төрчид суралцаасай ядаж энэ мэргэжлийн хүмүүсээсээ бодлого шийдвэрийн асуугаад зөвлөгөөгөө аваад явчаасай
P.Enkhtaiwan
2024-03-02 14:02
Эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
Orhontuul
2024-03-02 14:01
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг болон Эмнэлгийн салбар хөгжин дэвшиж байгааг дэмжиж байна бас үүнийхээ хажуугаар манай эмнэлгийн салбарын мундаг хүмүүсээр бодлого гаргуулдаг болмоор байна аа мэргэжлийн хүмүүсийн хийж чадах зүйлсийг нь дэмжээд явмаар байна шүү
Oyuntuya
2024-03-02 14:01
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Маш сайхан мэдээ байна гэхдээ манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
keyboard_arrow_up