Тархи, нуруу нугасны хавдрыг туяагаар эмчлэх мэс заслыг Монголдоо хийдэг боллоо Тархи, нуруу нугасны хавдрыг туяагаар эмчлэх мэс заслыг Монголдоо хийдэг боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Тархи, нуруу нугасны хавдрыг туяагаар эмчлэх мэс заслыг Монголдоо хийдэг боллоо

2024 оны 3 сарын 01

Arslan.mn

Монгол Улсад эмчлэх боломжгүй, гадаадад өндөр өртөгтэй хийдэг “Тархи, нуруу нугасны хавдрын навигацийн болон стереотактик туяаны мэс засал"-ын технологийг Хавдар судлалын үндэсний төв  нэвтрүүллээ. 

Энэ төрлийн мэс засал нь зөвхөн хавдар биш олон төрлийн өвчинд ашиглах боломжтойгоороо онцлог аж. Мөн үндсэн хавдарт өндөр, эрүүл биетэд бага тун өгч үйлчилдэг учир гаж нөлөө багын сацуу үр дүнтэй мэс засалд тооцогддог гэв. 

Энэ технологийг Монголдоо нэвтрүүлснээр гадаадад 30-100 гаруй сая төгрөгийн үнэтэй мэс засалд ордог байсан үе ард хоцорно гэдгийг ХСҮТ-ийн эмч нар онцолсон юм. Ингэснээр гурван мм хүртэл жижиг хавдрыг ч эмчлэх боломжтой болж байна. 

Тархины хавдрын мэс заслын дараа үсэрхийлэх магадлал 50 хувьтай байдаг. Энэ тохиолдолд үүнийг хөнгөвчлөх эмчилгээ хийдэг байсан бол туяаны мэс заслыг ашиглан үсэрхийлсэн хавдрыг эдгээх чиглэлд шилжиж байна. 

Стереотактик туяаны мэс заслын технологийг эх орондоо нэвтрүүлэх ажил 2010 оноос эхэлсэн бөгөөд 2020 онд 7 сая еврогийн санхүүжилт авч технологийг эмчилгээнд ашиглахад бэлэн болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655116
0 эможи

keyboard_arrow_up