Д.Довчинжамц: Шил зүүсэн ч хараа нэмж муудаад байвал ХАРАА ТЭГЛҮҮЛЭХГҮЙ байхыг зөвлөдөг. Учир нь... Д.Довчинжамц: Шил зүүсэн ч хараа нэмж муудаад байвал ХАРАА ТЭГЛҮҮЛЭХГҮЙ байхыг зөвлөдөг. Учир нь...
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Довчинжамц: Шил зүүсэн ч хараа нэмж муудаад байвал ХАРАА ТЭГЛҮҮЛЭХГҮЙ байхыг зөвлөдөг. Учир нь...

2024 оны 3 сарын 12

Arslan.mn

Эрүүл Мэндийн Яам(ЭМЯ)-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс дэлхийн глауком өвчнөөс сэргийлэх долоо хоногийн хүрээнд хараа алдалттай холбоотойгоор "Үндэсний мэдээллийн төв"-д хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр АШУҮИС-ийн Нүдний судлалын тасгийн эмч Д.Довчинжамц " Хараа тэглэх ажилбар буюу лазер мэс заслыг жилийн турш нэг шилээ тогтвортой зүүгээд хараа нь нэмж муудахгүй байгаа тохиолдолд хийхийг зөвлөдөг.

Харин хараа нь тогтоогүй буюу шил зүүсэн ч хараа нь нэмж муудаад байвал хараа тэглүүлэхгүй байхыг зөвлөдөг. Энэ нь хүний бие махбод зогсолтгүй өөрчлөгдөж байдагтай холбоотой.

Нэмж муудах асуудлууд цөөнгүй тохиолддог. " гэв.

Мөн тэрбээр "Хүүхдийн харах үйл ажиллагаа гурван нас хүртэл хөгжиж явагддаг.

Төрөлхийн нүдний өвчтэй, хялар тохиолдолд гурван наснаас өмнө шил зүүх шаардлагатай. Энэ үед нэмэх шил зүүх шаардлага үүсдэг.

Хэрэв нэмэх шил зүүлгэх шаардлагатай хүүхдэд шил зүүлгэхгүй удаан явбал нүд нь хялар болж тогтох тохиолдол бий. 

Зургаагаас дээш насны хүүхдүүд шил зүүж байгаа үед саяны хэлсэнчлэн гар утасны хэрэглээ, хичээлээ хийхдээ буруу суух, хэт ойроос харах гэх мэтчилэн ойрын зайн харааны ачааллаас болж хараа мууддаг.

Эдгээрийг эцэг эхчүүд болон ард иргэд маань бодолцож хүүхдийнхээ ачааллыг тохируулах шаардлагатай" гэж зөвлөлөө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655310
0 эможи

tuya
2024-03-14 11:21
энэ эрүүл мэндийн асуудлууд арайл дэндэж байна хүүхдүүд багаасаа хараагүй болж байна гэдэг юу гэсэн үг вэ? тэгээд зогсохгүй маш их өвчлөл хавдар гээд дэндүү хэцүү эрүүл бус нийгэм болж байна тийм учраас яг одоо бид энэ эрүүл мэндийн салбарынхаа мундаг хүмүүсээрээ бодлого гаргуулаад нийгмийг эрүүл болгох чухал ажлуудыг эхлүүлээд явах хэрэгтэй гэж бодож байна
bolorerden
2024-03-14 11:21
миний бодлоор яг салбар салбарын хүмүүс төрд гараад салбарыгаа удирдаад явмаар байна аа хот төлөвлөөд зохион байгуулж чаддаг хүн хотын дарга болох зам тээврийн салбарын хүн зам тээврийн сайд болох эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн туршлагатай хүн эрүүл мэндийн сайд болох гэх мэтээр яг салбар салбарын туршлагатай хүмүүс өөрсдөө гарч ирээд салбар салбараа аваад явмаар байна
Dorjsuren
2024-03-14 11:20
нийгмийн нөхцөлб айдал гадаах орчин маш олон өвчинг үүсгэж байнаа энээ харааны асуудал гэлтгүй олон юм байна эрүүл мэндийн салбарын мундаг чадварлаг хүмүүс бодлого гаргах хэмжээнд байр суурин дээр очиж болохгүй юу ?? энэ салбарт удаан ажилласан чадварлаг хүмүүс яг ямар асуудал хэцүү байгаа нь энэ асуудалд ямар шийдэл хэрэгтэй байна гээд чухал зүйлсээ өөрсдөө мэдэж байгаа шүү дээ
Зочин
2024-03-14 11:20
монголчуудын хараа муудаж байна бас хараа гэлтгүй олон өвчин энүүгээр тархаад дууслаа монгол улсад боловсон хүчин хаан ч алга байна төрийн гишүүдэд хүртэл өөрсдөө хангалттай боловсрол алга энэ дунд бас эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай хүн байх хэрэгтэй байна эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан хүн төрийн албан тушаалд очих юм бол маш олон эрүүл мэндийн асуудал болон өвчин зовлонг арилгах боломжтой
Зочин
2024-03-14 11:20
энэ бол маш чухалшүү байнга үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй бас үүнийхээ хажуугаар бид хүүхдүүдийн эрүүл мэнд хохирч байгаа энэ нөхцөл байдал нийгмээ систщемтэйгээр өөрчлөх хэрэгтэй байгаа төр засагт байгаа бизнесийн хүмүүс хийж чадахгүй байвал эрүүл мэндийн салбарынхаа хүмүүсээр зөвлөгөөгөөч болтугай аваад явах хэрэгтэй байнаа
keyboard_arrow_up