С.ЭНХБОЛД: Шүд цоорох өвчин нь бүх насны иргэдийн дунд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна С.ЭНХБОЛД: Шүд цоорох өвчин нь бүх насны иргэдийн дунд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.ЭНХБОЛД: Шүд цоорох өвчин нь бүх насны иргэдийн дунд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна

2024 оны 3 сарын 21

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 30-ны хуралдаанаар “Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” асуудлыг хэлэлцээд “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгасан. Энэ дагуу хоёр сайдын  хамтарсан тушаалаар амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулан, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах замаар амны хөндийн эмгэгийг бууруулах зорилготой “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг баталсан билээ.   Arslan.mn

Төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, иргэдэд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа, нөлөөллийн "Эрүүл шүд-Эрүүл гэр бүл" аяныг орон даяар зохион байгуулах бөгөөд тус аяныг угтаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх сургалтыг өчигдөр/2024.03.20/ зохион байгууллаа. 

Сургалтанд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд болон Телевиз, сайт, сонины сэтгүүлчдээс гадна ЭМЯ-ны харьяа байгууллагуудын хэвлэл мэдээллийн ажилтнууд 40 гаруй хүн оролцлоо. 

Arslan.mn
Сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэлсэн үгэндээ иргэдэд зөв мэдээллийг тасралтгүй өгөхөд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо чухал учраас энэ удаагийн сургалтыг хэвлэлийнхэнд зориулан зохион байгуулж байгааг онцолсон.   

Тэрээр "Засгийн газраас “Амны хөндийн эрүүл мэнд-1, 2”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Эрүүл хүүхэд” аяныг тус тус зохион байгуулж, шүд цоорох өвчнийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Эдгээр арга хэмжээний үр дүнд шүд, амны хөндийн эмгэгийн тархалтыг  бууруулж, бодлого, эрх зүйн орчин, тоног төхөөрөмжийн хангалт сайжирч, эмч мэргэжилтний тоо нэмэгдсэн хэдий ч шүд цоорох өвчин нь бүх насны иргэдийн дунд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.

Иймд Засгийн газраас “Эрүүл шүд” арга хэмжээг дахин эхлүүлэхээр болсон. Ингээд Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/27/А/25 дугаар хамтарсан тушаалаар “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөө /2024-2027/-г батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. “Эрүүл шүд” арга хэмжээ нь амны хөндийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулан, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах замаар амны хөндийн эмгэгийг бууруулах зорилготой бөгөөд нийт 6 зорилтын хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах юм. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, сургуулийн орчинд хүүхдэд шүдээ зөв арчлах дадал, хэвшлийг төлөвшүүлснээр шүд цоорох өвчинд өртөх эрсдэлийг бууруулж, түүний хүндрэлээс сэргийлэх боломжтой болно.

Үүний зэрэгцээ хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг 25,000 төгрөгөөр тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр, шүд, амны хөндийн амбулаторийн тусламж үйлчилгээний тарифыг нэмэгдүүлж, нийслэлд 60,000 төгрөг, орон нутагт 90,000 төгрөг болгосон нь орон нутгийн иргэдэд чанартай, аюулгүй бөгөөд хүртээмжтэй амны хөндийн тусламж үйлчилгээ авахад дэмжлэг үзүүлэх болно." хэмээлээ. 

Arslan.mn

“Эрүүл-шүд” хөтөлбөрийн зорилтын дагуу хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд танилцуулсан. Тус хөтөлбөрийг 2024-2027 хүртэл “Амны хөндийн эрүүл мэндийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах”, “Амны хөндийн эрүүл мэндийн дэмжих, эмгэгээс урьдчилан сэргийлэх”, “Нүүр ам судлалын салбарын хүний нөөцийг дэмжих чадавхыг бэхжүүлэх”, “Анхан шатны тусламж үйлчилгээнд нүүр амны тусламж үйлчилгээг нэвтрүүлэх”, “Нүүр амны тусламж үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэх”, “Амны хөндийн эмгэгийн бүртгэл, тандалтын тогтолцоог бэхжүүлэх” гэсэн зургаан зорилтын хүрээнд хэрэгжүүлэх юм.

Arslan.mn
Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655535
0 эможи

keyboard_arrow_up