Т.БОЛОРМАА: 3 настай таван хүүхэд тутмын ХОЁР нь ШҮД ЦООРОЛТОЙ байна Т.БОЛОРМАА: 3 настай таван хүүхэд тутмын ХОЁР нь ШҮД ЦООРОЛТОЙ байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.БОЛОРМАА: 3 настай таван хүүхэд тутмын ХОЁР нь ШҮД ЦООРОЛТОЙ байна

2024 оны 3 сарын 21

Arslan.mn

2022 оноос улс орон даяар эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо шинжилгээг хийж эхэлсэн. Тус эрт илрүүлэг, үзлэгт нийт 0-17 насны 578,473 хүүхэд хамрагдсан бөгөөд эдгээр хүүхдүүдэд хамгийн их бүртгэгдсэн өвчлөл нь амны хөндий, шүдний өвчлөл байсан талаар мэргэжилтнүүд хэлж байна. 

ЭХЭМҮТ-ийн дэд захирал Т.Болормаа энэ талаар "3 настай 5 хүүхэд тутмын 2 нь, 5 настай 3 хүүхэд тутмын 2 нь, холимог шүдтэй буюу сүүн шүд, ясан шүдтэй 6-11 насны 5 хүүхэд тутмын 3 нь, 12-17 хүртэлх насны 2 хүүхэд тутмын 1 нь шүд цооролттой байна. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд хангалтгүй байгаа нь бусад өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Жишээлбэл чих хамар хоолойн өвчлөлийн байдлыг шүдний өвчлөлтэй хамааруулж үзэхэд шүдний цооролттой хүүхдэд чих хамар хоолойн өвчлөл давамгай илэрч байгаа нь нэг үүсгэгчээр үүсгэгддэг халдварт өвчин гэдгийг анхааруулж байна.

Мөн тав хүртэлх насны хүүхдийн 39.3 хувь, 6-17 насны хүүхдийн 6.5 хувь нь илүүдэл жинтэй, 25.7% нь илүүдэл жин, таргалалтад өртөх эрсдэлтэй байгаа тул хүүхдийн хоол тэжээлийн байдал, эрүүл хөдөлгөөнтэй амьдрах хэв маягт бага наснаас нь сургах, эрүүл хооллолтын талаарх зөв мэдлэг, дадал, хандлага суулгах нэн шаардлагатай болохыг харуулж байна.

Зарим эцэг эхчүүд бага насны хүүхдүүдийн хоолыг нунтаглах, брендерт хийгээд зутан хэлбэрээр өгөх нь их болсон. Энэ нь шүд өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэх чадварыг бууруулж байгаа хэрэг юм. Үүнээс гадна хүүхдийн сүүн шүд уначих юм чинь хорхой идсэн ч яахав гэсэн хандлага бас ажиглагддаг. Хүүхэд шүдээ багаасаа өөрөө угаагаад хэвшчихвэл, эцэг эх энэ тал дээр анхаарч чадвал ясан шүдийг ч хамгаалах боломжтой юм. 

Хүүхдийн амны хөндий, шүдний өвчлөл Завхан, Архангай, Төв, Өмнөговь аймгийн хүүхдүүд их байна. 

Хүүхдийн сойз болон оог зөв сонгох хэрэгтэй. Нас насанд нь тохирсон сойз, фторын агууламжтай оог эцэг эхчүүд тусгайлан бэлдэх хэрэгтэй. 

Хүүхдийн шүдийг өглөө цайгаа уусны дараа, өдөр хоолоо идээд 30-40 минутын дараа, орой унтахаас өмнө угаалгах хэрэгтэй. 

Харин томчууд өглөө цай уухаасаа өмнө шүдээ угаах хэрэгтэй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655539
0 эможи

Зочин
2024-03-21 14:55
чихэр өгөхгүй бол мэдэхгүй өснө шд. дээр үед монголд чихэр байгаагүй
keyboard_arrow_up