Харвардын Анагаахын Их Сургуулийн хөтөлбөрт хамрагдсан 20 эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа Харвардын Анагаахын Их Сургуулийн хөтөлбөрт хамрагдсан 20 эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Харвардын Анагаахын Их Сургуулийн хөтөлбөрт хамрагдсан 20 эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа

2024 оны 3 сарын 25

Arslan.mn

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд өнөөдөр Харвардын Анагаахын Их Сургуулийн “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” cэдэвт хөтөлбөрт Монгол Улсаас хамрагдаж, амжилттай төгссөн 20 эмч, мэргэжилтийг хүлээн авч уулзлаа.

Arslan.mn

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд хэлсэн үгэндээ "Эрүүл мэндийн яамнаас залуу боловсон хүчнийг дэмжих зорилгоор 2022 онд  салбарын хэмжээнд 100 манлайлагч залууг бэлдэх санаачилгааг гаргаж, хөтөлбөрийг эхлүүлсэн. Ингээд Харвардын их сургуулиас Зүүн өмнөд азийн бүсийн орнуудад зориулсан “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” cэдэвт 1 жилийн сургалтын хөтөлбөрт сонгон шалгаруулалт зарлаж, эхний ээлжийн 20 эмч, мэргэжилтнүүд хөтөлбөрөө амжилттай төгсөөд байна. Эхний ээлжийн сонгон шалгаруулалтад 200 гаруй эмч, мэргэжилтнүүд хүсэлтээ өгснөөс 20 эмч, мэргэжилтэнг сонгон шалгаруулсан. 
Тус сургалтыг бодит ажил болгоход НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан маш том үүргийг гүйцэтгэсэн. Хөтөлбөрт хамрагдсан эмч, мэргэжилтнүүдийн сургалтын төлбөр болон нислэгийн тийзийг төлж, бидэнд маш том дэмжлэг үзүүлсэн. Хөтөлбөрт хамрагдсан эмч, мэргэжилтнүүд цаашид эмнэлгийн эмч, мэргэжилтнүүддээ юу сурсан, мэдсэнээ заах юм. 
Дараагийн удаагийн сонгон шалгаруулалтыг ирэх 07 дугаар сард шалгаруулах бөгөөд хэлний мэдлэг сайн байх, эрүүл мэндийн салбарт таваас дээш жил ажилласан байх гээд хэд хэдэн шалгууртай." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

Харвардын Анагаах ухааны их сургуулийн “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” сэдэвт Зүүн өмнөд Азийн бүсийн хөтөлбөрт Монгол Улсын эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг хамруулахад НҮБ-ын Хүүхдийн сангаас сургалтын төлбөр болох 150,000 ам.доллар болон 2 удаагийн семинарт оролцох 150,000,000 сая төгрөгийн үнэ бүхий олон улсын нислэгийн тийзээр санхүүжүүлсэн байна. Мөн тухайн хөтөлбөрт элсэн орсон эмч, мэргэжилтнүүдэд НҮБ-Хүүхдийн сангийн зүгээс зөөврийн компьютерыг олгосон аж. 

Arslan.mn

Сэргээн засах эмнэлгийн Ерөнхий эмч Б.Өнөрбилэг: 

Харвардын Анагаах ухааны их сургуулийн “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” нэг жилийн хөтөлбөрт хамрагдаад ирлээ. Хөтөлбөрийн хүрээнд 60 орчим хичээлийг судалсан. Эрүүл мэндийн систем, системийн манлайлал, глобал манлайлал, гэрээ хэлцэл, чанар аюулгүй байдал, санхүү, бүртгэлийн тогтолцоо гээд бүх мэдлэгийг багтаасан хичээлүүдийг орсон. Харвардын сургууль нь зөвхөн анагаахын мэдлэг олгоод зогсохгүй бизнесийн сургууль, нийтийн эрүүл мэндийн сургуулиудаас дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн профессоруудаар хичээл заалгасан. Том сургуульд суралцах амаргүй байсан. Үүнийгээ ч дагаад маш их зүйл сурлаа. Манлайлал, үнэ цэнийг бүтээх нь багийн ажиллагаа гэдгийг маш сайн ойлгосон. Үүнийгээ ч эрүүл мэндийн салбартаа ашиглахыг хүсч байгаа. 

Arslan.mn

Тус хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн хугацаанд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын 100 залуу манлайлагчдыг бэлтгэх бөгөөд 2023-2024 онд эхний 20 залуу манлайлагчид амжилттай төгссөн болно. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна. 

Тус сургалт нь хувь хүний хөгжлийг дээшлүүлэх, менежментийн ур чадварыг эзэмшүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх цогц мэдлэгийг олгох сургалт юм.  Үүнд: 
-    Манлайллын ур чадвар 
-    Менежментийн ур чадвар
-    Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохицуулалт 
-    Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо
Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655633
1 эможи

Зочин
2024-03-28 19:06
Олон хүмүүсийн амьдралд тус нэмэр болох ажил болсон байна бас би нэг юм хэлмээр байна эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
Зочин
2024-03-28 19:06
Маш гоё хэрэгтэй ажил бий болсон байна үүнийхээ хажуугаар манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
Зочин
2024-03-28 19:06
Эрүүл мэндийн салбарын хүмүүсээрээ бодлогоо гаргуулаад тэр хүмүүсээрээ шийдлүүдээ хийлгэвэл энэнээс илүү хэрэгтэй ажлууд бий болно гэж бодож байна тэр ч бүү хэл монгол улсдаа бүхий л өвчнийг эдгээж бүхий л хагалгаа хийдэг болчхож болно шүү дээ
Зочин
2024-03-28 19:06
Монгол улсын эмч нар болон эрүүл мэндийн салбар бол маш мундаг байдаг уул нь зохион байгуулалтайгаар ажлаа эхлүүлээд явахын бол ямар ч өвчнийг эдгээх боломжтой байгаашд болохгүй бол эрүүл мэндийн салбарын хүмүүс нь өөрсдөө бодлогоо гаргаад хэрэгжүүлээд явбал зүгээр байндаа
Зочин
2024-03-28 19:06
mash saihan medee baina eruul mendiin salbartaa ajillaj baisan mundag humuusee yagad shiidwer gargah hemjeend bailgaj bolohgui gej herew tegwel baiga baidlaasaa iluutei bodit shiidluud hergejeed ywna gej bodoj baina.
keyboard_arrow_up