АШУҮИС: “ЭРДМИЙН ЧУУЛГАН 66“ амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа АШУҮИС: “ЭРДМИЙН ЧУУЛГАН 66“ амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АШУҮИС: “ЭРДМИЙН ЧУУЛГАН 66“ амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа

2024 оны 4 сарын 08

Arslan.mn

"“ЭРДМИЙН ЧУУЛГАН 66” – Био-Анагаахын салбар хуралдаан" 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Ингэхдээ тус хуралдаан нь Багш судлаачид, Докторант, Магистрантын эрдмийн ажил гэсэн гурван хэсэгт зохиогдсон юм.

Зочин илгэгчид дараах сэдвүүдээр илтгэл тавилаа. Үүнд: 

• Сүрьеэ, уушгины өвчинтэй тэмцэх олон улсын холбооны (IUATLD) “Нийгмийн эрүүл мэндийн” шагналтан,  Анагаах ухааны доктор, дэд профессор Г.Цогт “Сүрьеэ: Хуучин өвчин - шинэ хандлага” сэдвээр
• Япон улсын Мияазаки Их Сургуулийн Анагаахын факультетын Гистологи-эсийн биологийн тэнхимийн докторын дараах судлаач, АУ-ы доктор Ч.Наранцог “Элэгний нөхөн төлжилтөд HMGB2 уургийн гүйцэтгэх үүргийг судалсан дүн” сэдвээр
• МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн профессор, Нано-шинжлэх ухаан, нанотехнологийн төвийн захирал, Химийн болон техникийн ухааны доктор, профессор Ч.Ганзориг “Нанотехнологи Монгол Улсад: Асуудал ба шийдэл” сэдвээр итгэлээ танилцуулсан юм. 

Харин Био-Анагаахын салбар хуралдаанд 59 бүтээл ирснээс 15 бүтээлийг хэлэлцэж дараах илтгэлүүд шилдгээр шалгарсан байна. 

Багш, судлаач, докторантын эрдмийн ажлын шилдэг илтгэлээр:

  • ТЭРГҮҮН БАЙР: Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн докторант Г.Ням-Очир “СPG ODN, ОВАЛЬБУМИНЫ ХОЛИМГИЙН МЭДРЭГГҮЙЖҮҮЛЭХ НӨЛӨӨГ ХУЛГАНАД ҮҮСГЭСЭН I ХЭЛБЭРИЙН ХЭТ МЭДРЭГШИХ УРВАЛЫН ЗАГВАРТ ЭД СУДЛАЛЫН ШИНЖИЛГЭЭГЭЭР ҮНЭЛСЭН НЬ” илтгэл
  • ДЭД БАЙР: Монгол-Япон эмнэлгийн Эмнэл зүйн төв лабораторийн Био-Анагаахын мэргэжилтэн З.Гэрэлцэцэг “ЗАХЫН ЦУСНЫ ДАРХЛААНЫ ЭСҮҮДИЙН ТООГ МАЛТИПЛЕКС ОНОШЛУУР АШИГЛАН ТОДОРХОЙЛСОН ДҮН” илтгэл
  • ТУСГАЙ БАЙР: Био-Анагаахын сургуулийн Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхимийн багш М.Баттөр “ГЕПАТИТ В ВИРУСИЙН HLA-1-Р АНГИЙН МОЛЕКУЛ ХАМААРАЛТ ПОЛИМОРФИЗМ” илтгэл. Мөн Био-Анагаахын сургуулийн Биохимийн тэнхимийн докторант Б.Азжаргал “БИОХИМИ, БИОФИЗИКИЙН МАРКЕРУУДЫГ УРГИЙН ХРОМОСОМЫН ИЛРҮҮЛЭГТ АШИГЛАСАН ДҮН” гэсэн илтгэлүүд шалгарсан байна. 

Харин Магистрантын эрдмийн ажлын шилдэг илтгэлээр:

  • Тэргүүн байр: Био-Анагаахын сургуулийн Молекул биологи, удам зүйн тэнхимийн магистрант Д.Юндэндаш “АГААРЫН PM2.5 НАРИЙН ШИРХЭГТ ТООСОНЦОР ЭЛЭГНИЙ ХАВДРЫН ШУГАМАН ЭСЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ IN VITRO ОРЧИНД СУДЛАХ НЬ”
  • Тусгай байр: Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн магистрант Ц.Номин-Эрдэнэ “ДАРХЛАА ДАРАНГУЙЛАХ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭСЭН БА ДАРХЛАА ДУТМАГШИЛТАЙ БҮЛЭГТ PFIZER/BIONTECH ВАКЦИНЫ ДАРААХ ЭСРЭГ БИЕИЙН ТҮВШИНГ СУДАЛСАН ДҮН” илтгэл тус тус шалгарлаа. 

Хуралдааны онцлог болсон “Эрдэмтдээрээ бахархья” хэсэгт 2023-2024 онд докторын зэрэг хамгаалсан АУ-ы доктор Ч.Ариунболд, Д.Оюунгэрэл, Э.Саруулсайхан, П.Баясгалан нарыг танилцуулж, Био-Анагаахын сургуулийн Шилдэг сургалтын бүтээлээр “Гистологи” сурах бичиг, атлас шалгарлаа. Шилдэг эрдмийн бүтээлээр IF=4.2 бүхий BMC Microbiology сэтгүүлд хэвлэгдсэн Молекул биологи-Удамзүйн тэнхимийн багш АУ-ы доктор, дэд профессор Я.Мөнхдэлгэр нарын “Detection of virulence genes of Staphylococcus aureus isolated from raw beef for retail sale in the markets of Ulaanbaatar city, Mongolia” өгүүлэл шалгарсан байна. 

Залуу доктор, багш нарын эрдмийн ажлыг дэмжих, төсөл удирдах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Био-АС-ийн доктор багш нарын дунд 3 сая төгрөгийн грант зарлаж  Био-Анагаахын эрдмийн зөвлөлөөр шүүн хэлэлцээд энэ жилийн грантыг:
1. БАС-ийн Анатомийн тэнхимийн багш АУ-ы доктор О.Эрдэнэзаяагийн “Лейкемийн эсийг үхүүлэх апигенин-7-o-глюкозид болон апигенин-6-c-глюкозидын үйлдлийн судалгаа” 
2. БАС-ийн Анагаахын химийн тэнхимийн багш ХУ-ы доктор Э.Уугангэрэлийн “Далийн ягаан ургамлын биологийн идэвхт бүрэлдэхүүнийг тодорхойлох судалгаа” сэдэвт төсөлт ажлууд шалгарсан тул батламжийг гардуулан өглөө.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655997
0 эможи

Зочин
2024-04-11 11:54
Монгол улсад маш их зовлон нэмэгдэж байна аа тийм болох лээ р ингэж эмч нар аа дэмжих нь зүй ёсны хэрэг шүү аль болох үүнтэй адилаар эмч нар аа бүхий л бололцоогоор нь хангаж өгөх хэрэгтэй бас эрүүл мэндийн салбарын хүмүүс бодлогоо гаргаад улсын хэмжээнд шийдвэр хэрэгжүүлдэг байгаасай
Зочин
2024-04-11 11:54
энэ их мэдлэг чадвартай байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүсээс энэ улс төрчид суралцаасай ядаж энэ мэргэжлийн хүмүүсээсээ бодлого шийдвэрийн асуугаад зөвлөгөөгөө аваад явчаасай
Зочин
2024-04-11 11:54
Сайхан мэдээ байна аа. Даанч нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Бизнесийн хүмүүсээр бодлого гаргуулахаас илүүтэйгээр Эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
Зочин
2024-04-11 11:54
Манай эмч нар чадвартай сайхан болжээ баяр хүргэе гэхдээ манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
Зочин
2024-04-11 11:54
Уг нь манай эмч нар чадвартай даанч төр засгаас хангалттай дэмжлэг өгддөггүй дээрээс нь нэмээд маш их ачаалал ихтэй одоогийн засаг төр хангалттай сайн дэмжиж чадахгүй байгаа юм чинь эрүүл мэндийн салбарын хүмүүс төрд гараад өөрсдөө бодлого гаргаад явж болохгүй юу ?
ашуүис
анагаах

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up