С.ЭНХБОЛД: Амбулаториор үйлчлүүлэгчийн карт, жирэмсний хяналт, эмийн жор, шинжилгээний хариуг цахимжуулж эхэлсэн С.ЭНХБОЛД: Амбулаториор үйлчлүүлэгчийн карт, жирэмсний хяналт, эмийн жор, шинжилгээний хариуг цахимжуулж эхэлсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.ЭНХБОЛД: Амбулаториор үйлчлүүлэгчийн карт, жирэмсний хяналт, эмийн жор, шинжилгээний хариуг цахимжуулж эхэлсэн

2024 оны 4 сарын 08

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран зохион байгуулж буй “Төрийн бүтээмжийн сэргэлт- эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэллээ. 

Уулзалтад ЭМЯ, ЦХХХЯ болон Азийн цахим эрүүл мэндийн холбооны төлөөлөл, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож байна. 

Arslan.mn

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага 4456, 63000 эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 30 гаруй программ хангамжийг ашиглаж давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн 1 сая эмчилгээ үйлчилгээг бүртгэж,  хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж, Тогтвортой хөгжлийн зорилт 2030, Монгол улсын урт хугацааны Алсын хараа-2050 бодлогын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийн биелэлтийг тооцоолон гаргаж байна. 

Монгол Улсын ерөнхий сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 206 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж, санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хүрээнд ЦХХХ-ны сайдын 2024 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/04 дугаар тушаалаар дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Arslan.mn

Эрүүл мэндийн тухай хуулийн 8.4-т “Эрүүл мэндийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах,  хадгалах аюулгүй байдлыг хангах журам”-г  ЭМЯ, ЦХХХЯ-тай хамтран боловвсруулж батлууллаа. 
Эрүүл мэндийн тухай хуулийн 8.10-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний программ хангамжид үнэлгээ хийх, шаардлагад нийцсэн программ хангамжийг мэдээлэх журам”-ыг мөн 2 яам хамтран батлууллаа. Дээрх журмууд батлагдсанаар эрүүл мэндийн салбар дахь мэдээллийн удирдлага, өгөгдөл солилцох,  өгөгдлийг нэг стандартаар солилцох,  цаашлаад Эрүүл мэндийн нэгдмэл мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, нууцлал аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна. Төрийн болон бусад байгууллагатай мэдээлэл солилцоход тус платформоос “ХУР” системээр дамжуулан холбогдохоор зохицуулагдан Үндэсний дата төв болон E-Mongolia системүүдтэй мэдээллийг саадгүй солилцох, сүлжээний үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах, хэвийн, тогтвортой үйл ажиллагааг хангахад чухал зохицуулалт болно. 

Ингэснээр өрсөлдөөний зарчмаар мэдээллийн системүүдийн чанар сайжирч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд улсын төсөв болон эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулах санхүүжилтийг хуваарилах, гүйцэтгэлийн болон чанарын хяналт тавих үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, давхардлыг арилгах, үр ашгийг нэмэгдүүлэх цаашилбал төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм." гэдгийг онцоллоо. 

Arslan.mn

Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буй зорилго, зорилтын талаар товч танилцуулан үг хэлж оролцогчдод амжилт хүслээ.

Өнөөдрийн хуралдаанаар

  • “Салбар хоорондын мэдээлэл солилцоо” 
  • “Монгол Улс дахь “Цахим эрүүл мэнд”-ийн нөхцөл байдлын хөндлөнгийн үнэлгээний үр дүн”,
  • “Их өгөгдлийн дүн шинжилгээ”, “Алсын зайн анагаах ухааны олон улсын сайн туршлага”,
  • “Эрүүл мэндийн мэдээллийн аюулгүй байдал”, 
  • “Хиймэл оюун ухааныг эрүүл мэндийн салбарт ашиглах нь”,
  • "Зүрх судасны өвчний оношлогоо эмчилгээг сайжруулахад телемедицин ашигласан туршлага" илтгэлүүдийг сонсож, хэлэлцүүүлэг өрнүүлэх юм.

Зөвлөлдөх уулзалт хоёр өдөр үргэлжилнэ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656012
1 эможи

Зочин
2024-04-11 11:35
Олон хүмүүсийн амьдралын зардлыг хэмнэж өгсөн ажил болсон байна бас би нэг юм хэлмээр байна эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
Зочин
2024-04-11 11:34
Маш гоё хэрэгтэй ажил бий болсон байна үүнийхээ хажуугаар манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
Зочин
2024-04-11 11:34
Технологийн шинэчлэлээсээ гадна бид эрүүл мэндийн салбарын хүмүүсээрээ бодлогоо гаргуулаад тэр хүмүүсээрээ шийдлүүдээ хийлгэвэл энэнээс илүү хэрэгтэй ажлууд бий болно гэж бодож байна тэр ч бүү хэл монгол улсдаа бүхий л өвчнийг эдгээж бүхий л хагалгаа хийдэг болчхож болно шүү дээ
Зочин
2024-04-11 11:34
Орчин үеийн технологи ийг хэргэжүүлнэ гэдэг их сайхан зүйл байна Монгол улсын эмч нар болон эрүүл мэндийн салбар бол маш мундаг байдаг уул нь зохион байгуулалтайгаар ажлаа эхлүүлээд явахын бол ямар ч өвчнийг эдгээх боломжтой байгаашд болохгүй бол эрүүл мэндийн салбарын хүмүүс нь өөрсдөө бодлогоо гаргаад хэрэгжүүлээд явбал зүгээр байндаа
Зочин
2024-04-11 11:34
mash saihan medee baina gehdee eruul mendiin salbartaa ajillaj baisan mundag humuusee yagad shiidwer gargah hemjeend bailgaj bolohgui gej herew tegwel baiga baidlaasaa iluutei bodit shiidluud hergejeed ywna gej bodoj baina.
Зочин
2024-04-08 20:32
Цайрсан хулгайчууд ичихгүй л хуцан дөө
keyboard_arrow_up