Гепатитын вирусийн халдвартай иргэдийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлж буй эмчилгээ, оношилгооний шинэ технологитой танилцлаа Гепатитын вирусийн халдвартай иргэдийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлж буй эмчилгээ, оношилгооний шинэ технологитой танилцлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Гепатитын вирусийн халдвартай иргэдийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлж буй эмчилгээ, оношилгооний шинэ технологитой танилцлаа

2024 оны 4 сарын 15

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, “Элэг бүтэн Монгол” арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж буй ажил,  гепатитын вирусийн халдвартай иргэдийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлж буй эмчилгээ, оношилгооний шинэ технологитой танилцаж, санал солилцлоо.



Тус төв нь гепатитын В, Д, C вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын хяналтыг сайжруулах, мэдээлэл сургалт, сурталчилгааны ажлыг өргөжүүлэх, В, Д вирусийн халдвартай иргэдийг элэгний хорт хавдрын эрт илрүүлэгт хамруулах, гепатитын вирусийн халдвартай иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх зорилгоор 30 гаруй нэр төрлийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй болсон байна.
Лабораторийн үйл ажиллагаатай танилцах үеэр С.Чинзориг сайд гепатитын вирусийн халдвартай иргэдийн мэдээллийн сантай болох тал дээр анхаарч ажиллахыг сануулсан. Тэрбээр, ДЭМБ-ын аргачлалаар тооцоход манай улсад Д вирусийн халдвартай 66 мянган иргэн байгаа гэдэг бол тус төвийн хяналтад 3800 иргэний судалгаа байдаг. Тиймээс оношилгоо, шинжилгээнд суурилсан бодит мэдээллийн санг яаралтай үүсгэх шаардлагатай байна.



Түүнчлэн гепатитын В, С, Д вирусийн эмнэлзүйн заавар, удирдамжийг баталж тандалт, оношилгооны асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэж, орон нутагт лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, гепатитын вирусийг илрүүлэх, тоолох, шинжилгээ хийх санхүүжилтийг хуваарилсан. Тиймээс орон нутагт эдгээр нарийн шинжилгээг хийж эхлэхэд ХӨСҮТ мэргэжил арга зүйгээр бүрэн хангаж, шат дараатай хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиглэл өглөө.
ХӨСҮТ-ийн Зөвлөх поликлиникийн эрхлэгч Г.Саруул гепатитын вирусийн халдвартай иргэдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тав тухтай орчин бүрдүүлэх, түргэн шуурхай үйлчлэх, урт хугацааны вирусийн эсрэг өдрийн эмчилгээнд хүлээгдэл, чирэгдэлгүй хамруулах нөхцөлийг бүрдүүлэх, халдваргүй иргэдэд В вирусийн эсрэг дархлаажуулалтад сайн дурын үндсэн дээр хамруулах ажлыг зохион байгуулж байгаа талаар танилцуулсан.



С.Чинзориг сайд хэлэхдээ “Ковид 19 цар тахлын үед 21 аймаг молекул биологийн шинжилгээг хийж, ХӨСҮТ-ийн лаборатори руу эргэлзээтэй, баталгаажуулах, хянуулах шинжилгээний сорьцоо “Монгол шуудан”-гаар илгээх тогтолцоотой болсон байдаг. Уг ажлыг эрчимжүүлж байж оношилгоо, эмчилгээний үр дүн дээшилж, гепатитын вирусийн халдвартай иргэдэд түргэн шуурхай тусламж үйлчилгээүзүүлэх боломж бүрдэнэ” гэлээ.
Оношилгоо, шинжилгээний үйл явц, вирусийн ачаалал тоолох шинжилгээний шинэ тоног төхөөрөмжийн ашиглалтын талаар ХӨСҮТ-ийн гепатит, энтеровирусийн лабораторийн эрхлэгч Г.Сарангуа танилцуулсан бөгөөд орон нутагт оношилгоо шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, ялангуяа гепатитын вирусийг илрүүлэх, ачаалал тоолох шинжилгээг нэвтрүүлж бэхжүүлэхэд хүний нөөцийг чадавхжуулах нь нэн чухал байгааг дуулгасан.



С.Чинзориг сайд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар гепатитын В, Д вирусийн тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тогтоол батлагдсаныг хэлээд уг үйл ажиллагааны хүрээнд В, Д вирусийн эсрэг эмчилгээнд хамрагдах иргэдийн тандалт судалгааг эрчимжүүлэх, гепатитын вирусийн халдварын тархалтыг бууруулах, бүх шатны эрүүл мэндийн байгууллага тусламж үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй зохион байгуулахад ХӨСҮТ-ийг манлайлж ажиллахыг үүрэг болголоо.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656241
0 эможи

Зочин
2024-04-18 16:43
Монгол улсад маш их зовлон нэмэгдэж байна аа тийм болох лээ р ингэж эмч нар аа дэмжих нь зүй ёсны хэрэг шүү аль болох үүнтэй адилаар эмч нар аа бүхий л бололцоогоор нь хангаж өгөх хэрэгтэй бас эрүүл мэндийн салбарын хүмүүс бодлогоо гаргаад улсын хэмжээнд шийдвэр хэрэгжүүлдэг байгаасай
Зочин
2024-04-18 16:42
энэ их мэдлэг чадвартай байгаа эрүүл мэндийн салбарын хүмүүсээс энэ улс төрчид суралцаасай ядаж энэ мэргэжлийн хүмүүсээсээ бодлого шийдвэрийн асуугаад зөвлөгөөгөө аваад явчаасай
Зочин
2024-04-18 16:42
Сайхан мэдээ байна аа. Даанч нэг зүйлийг хэлмээр санагдлаа. Бизнесийн хүмүүсээр бодлого гаргуулахаас илүүтэйгээр Эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа
Зочин
2024-04-18 16:40
Манай эмч нар чадвартай сайхан болжээ баяр хүргэе гэхдээ манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачих хэрэгтэй эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна
Зочин
2024-04-18 16:40
Уг нь манай эмч нар чадвартай даанч төр засгаас хангалттай дэмжлэг өгддөггүй дээрээс нь нэмээд маш их ачаалал ихтэй одоогийн засаг төр хангалттай сайн дэмжиж чадахгүй ард түмнийхээ төлөө ажиллаж чадахгүй байгаа юм чинь эрүүл мэндийн салбарын хүмүүс төрд гараад өөрсдөө бодлого гаргаад явж болохгүй юу?
ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up