С.ЭНХБОЛД: Уналт таталтын Вольпраны хүчил эмийг Л-Карнитин эмтэй хавсарч хэрэглэвэл элгийг хамгаалдаг С.ЭНХБОЛД: Уналт таталтын Вольпраны хүчил эмийг Л-Карнитин эмтэй хавсарч хэрэглэвэл элгийг хамгаалдаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.ЭНХБОЛД: Уналт таталтын Вольпраны хүчил эмийг Л-Карнитин эмтэй хавсарч хэрэглэвэл элгийг хамгаалдаг

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн нөхцөл байдал ба тулгамдаж буй асуудал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн зохицуулалт, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. 

Энэ үеэр ажлын хэсгээс Л-Карнитин буюу тураах үйлчилгээтэй эмийг уналт таталттай хүүхдэд хэрэглэж байна гэсэн асуудлыг тавиад байсан.  

Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд тодруулахад "Уналт таталттай хүүхдэд өргөн хэрэглэгддэг вольпраны хүчил эмийг эмчийн заалтаар хэрэглэдэг. Энэ эмийг хэрэглэх үед эмийн бодис биед ихээр хуримтлагдах, элэгний эсийг гэмтээх тохиолдол гарах нь бий. Тиймээс Л-Карнитин эмийг хавсарч хэрэглэдэг. Тус эм нь вольпраны хүчил эмийн бодисын хэт хуримтлал үүсэх болон элэг гэмтээх сөрөг нөлөөллийг бууруулах, хамгаалах үйлдэлтэй. Тус эмийг 10 хайрцаг буюу 600 ширхэг, уусмалаар арван хайрцгийг нэг удаагийн лицензээр нэг удаа оруулсан. 

Үүнээс гадна Л-Карнитин эм нь бодисын солилцоог идэвхжүүлэх замаар тураах үйлдэл үзүүлдэг тул илүүдэл жинг бууруулах зорилгоор мөн хэрэглэдэг." хэмээлээ. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656299
1 эможи

keyboard_arrow_up