ЭМИЙН СОНСГОЛ: “НОВАРТИС“ хөтөлбөрийн хүрээнд нийт 8 ТЭРБУМ төгрөгийг хэмнэсэн ЭМИЙН СОНСГОЛ: “НОВАРТИС“ хөтөлбөрийн хүрээнд нийт 8 ТЭРБУМ төгрөгийг хэмнэсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМИЙН СОНСГОЛ: “НОВАРТИС“ хөтөлбөрийн хүрээнд нийт 8 ТЭРБУМ төгрөгийг хэмнэсэн

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

ЭМЯ-наас чанартай, хямд үнэтэй эмээр иргэдийг хангах зорилгоор Швейцарь Улсын “Новартис” компанитай хамтын ажиллагааны гэрээг 2021 онд байгуулан “Новартис Аксесс” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголд төдийгүй Дэлхийд нас баралтын 75-с дээш хувийг эзэлж буй халдварт бус өвчлөлийг бууруулахад чиглэсэн 16 төрлийн нийт 24 эмийг үйлдвэрээс гарах зардлаар буюу  1$-ийн үнээр Монгол улсад нийлүүлэхээр хөтөлбөрийн хүрээнд дөрвөн жил үргэлжлэх гэрээ байгуулаад ажиллаад байна.

"Новартис аксесс" хөтөлбөрт хамрагдсан дээрх эмүүд нь ДЭМБ-аас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон бөгөөд Монгол Улсад хамгийн олон удаа жороор олгосон эмүүд юм. Хөтөлбөрт хамрагдсан 16 нэр төрлийн эм нь эмийн хатуу зохицуулалттай орнууд болох Австри, Герман, Польш, Словени, Испани, Швейцар зэрэг зургаан оронд үйлдвэрлэгдсэн байна. 

Үүнд: 

Arslan.mn

Дээрх эмнүүдийг ЭМДЕГ-тай гэрээ байгуулан ажиллаж буй Улаанбаатар хот болон 21 аймаг дах эмийн сангаар даатгуулагчид 100 хувь хөнгөлөлттэй үнээр улс орон даяар түгээж байна. Энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд өчигдөр "Эмийн сонсгол"-ын үеэр мэдээлсэн юм. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656303
0 эможи

keyboard_arrow_up