УХТЭ : “Хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, тусламж, үйлчилгээ болон менежмент” сэдэвт хэлэлцүүлэг боллоо УХТЭ : “Хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, тусламж, үйлчилгээ болон менежмент” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

УХТЭ : “Хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, тусламж, үйлчилгээ болон менежмент” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2024 оны 4 сарын 16

Arslan.mn

Өнөөдөр Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт Японы Токушима дахь Монгол Улсын өргөмжит консул Широ Каваүчи, Япон Улсын  Токушима хотын Киорицу эмнэлгийн хавдрын хими, туяа эмчилгээний зөвлөх эмч профессор Фукухара Нобору болон бусад төлөөлөгч нар айлчиллаа.

Arslan.mn

Монгол Улсын өргөмжит консул Широ Каваүчи хэлсэн үгэндээ "Би анх Монгол Улсад мэргэжлийн сумогийн аварга Хакухотой цуг ирж байсан. Ирсэн цагаасаа хойш монголын хүүхэд багачуудын төлөө буюу эрүүл мэнд, боловсролын салбарт илүү ойрхон ажиллаж байна. Цаашид ч мөн энэ тал дээр анхаарч ажиллана" гэдгийг онцолсон юм. 

Энэ үеэр Фукухара Нобору, УХТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд хамтран “Хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, тусламж, үйлчилгээ болон менежмент” сэдэвт илтгэлгийг хэлэлцүүллээ.

Arslan.mn

Токушима хотын Киорицу эмнэлгийн хавдрын хими, туяа эмчилгээний зөвлөх эмч, профессор Фукухара Нобору туяа эмчилгээний аргаар хавдрыг эмчлэх, эмчилгээний орчин үеийн чиг хандлага, зарчмын сэдэвт лекц тавьсан юм.  Япон Улсад хөх, арьс, яс, ходоодны хавдрын тохиолдол их гардаг бөгөөд эдгээр өвчний үед туяа эмчилгээг ашигладаг болжээ.

Arslan.mn

УХТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн зөвлөх эмч Б.Эрдэнэбулган: 

Монгол Улсад элэг, ходоод, уушги, умайн хүзүүний хорт хавдрууд зонхилон тохиолддог бөгөөд иргэд хожуу үе шатандаа л эмнэлэгт хандах нь бий. Харин сүүлд Монгол Улс даяар хэрэгжиж буй эрт илрүүлэг үзлэг, оношилгоогоор хавдрыг эрт үед нь илрүүлэх тохиолдол нэмэгдсэн. Тиймээс иргэд эрт, илрүүлэг, үзлэг оношилгоонд цаг тухай бүрт нь хамрагдаад явах хэрэгтэй.

Өнөөдрийн уулзалтын үеэр миний бие “Монгол Улсад зонхилон тохиолддог хорт хавдрын өвчлөл, элэгний хавдрын өвчлөлийн өнөөгийн эмчилгээний байдал сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бол химийн эмчилгээний тасгаас  хими эмчилгээний үр дүн, арга аргачлалын талаар, Ерөнхий мэс заслын тасгаас Ходоодны хорт хавдрын үеийн эмчилгээний талаар илтгэл танилцууллаа. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656331
2 эможи

keyboard_arrow_up