ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг тархины хавдар авах мэс заслыг АНХ УДАА амжилттай хийжээ
2024 оны 5 сарын 28
Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг энэ сарын 24-ны өдөр тархины хавдар авах мэс засал амжилттай хийсэн байна.
Тус эмнэлгийн мэс заслын тасгийн хамт олон мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Х.Хусаянтай хамтран Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан үйлчлүүлэгчдэд яаралтай журмаар Тархины хавдрыг авах мэс заслыг хийжээ.
Мэс заслын багт Б.Мөнхпүрэв эрхлэгчтэй Мэс засал Гэмтлийн тасаг, М.Отгонтуяа эрхлэгчтэй Мэдрэлийн тасаг, Б.Батдэлгэр эрхлэгчтэй Эрчимт эмчилгээний тасаг, Лаборатори , ариутгалын тасгийн хамт олон ажилласан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
657185
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: