Д.БАЯН-ӨНДӨР: Нэг тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй 2100 гаруй урологийн мэс заслыг орон нутагт нь хийлээ Д.БАЯН-ӨНДӨР: Нэг тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй 2100 гаруй урологийн мэс заслыг орон нутагт нь хийлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Д.БАЯН-ӨНДӨР: Нэг тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй 2100 гаруй урологийн мэс заслыг орон нутагт нь хийлээ

2024 оны 6 сарын 04

Arslan.mn

УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга, Төрийн соёрхолт, АУ-ны доктор, профессор Д.Баян-Өндөр эмчтэй орон нутагт нэвтрүүлсэн урологийн мэс заслын талаар ярилцлаа. 

Хөдөө орон нутагт эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг үзүүлэх, урологийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилгоор анх 2020 онд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд анх төслөө танилцуулж байсан. Төслөө танилцуулах үедээ урологийн явуулын дурангийн аппараттай болоод орон нутагт мэс засал хийж явъя гэдэг санааг хэлсэн. Тухайн үед Т.Мөнхсайхан сайд явуулын аппарат гэхээс илүүтэй хөдөө орон нутагт хүргэж ажиллах нь чухал гэж төслийг дэмжиж байсан ч тэрээр ажлаа өгсөн. 

Ингээд 2021 онд Эрүүл мэндийн сайд болсон С.Энхболд миний өмнө өгсөн байсан төслийг хараад өөрөө намайг дуудаж уулзсан. Тухайн үед төслөө танилцуулахад төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутгийн иргэдэд чанартай тусламж, үйлчилгээг хүргэхэд маш чухал төсөл байна гэж үзээд дэмжиж ажилласан. Үүний үр дүнд өнөөдөр 15 аймгийн эмнэлгүүд урологийн мэс заслыг хөдөө орон нутагтаа хийж байна. 

Хамгийн их мэс засал хийсэн аймагт Ховд, Увс, Өвөрхангай аймгууд орж байна. Өнөөдрийн байдлаар орон нутагт 2100 гаруй мэс заслыг эмч нар өөрсдөө бие даан хийгээд байна. Энэ нь ойролцоогоор 1 тэрбум гаруй төгрөгийг орон нутагтаа үлдээж чадсан гэсэн үг юм. Ингэснээр иргэдийн эрүүл мэнд болон санхүүгийн тал дээр маш их дэмжлэг үзүүлсэн хэрэг юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657313
1 эможи

keyboard_arrow_up